ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүн байгалийн хажууд өчүүхэн жижиг хэсэг юм... Тусгал

    Сэтгүүлч Ё. Чанцалдулам - HiUB.mn -

    Тусгал” гэрэл зургийн нэгдэл “Шангри-Ла Худалдааны төв”-тэй хамтран ээлжит бие даасан үзэсгэлэнгээ “ХӨХ ДИВААЖИНГИЙН ХЯЗГААР” нэртэйгээр танилцуулж байна. Тус үзэсгэлэнд Монгол орныхоо үзэсгэлэнт байгалийн гэрэл зургуудийг өвөрмөц шийдэл бүхий хэмжээс, зохиомжтойгоор дэлгэж байгаа нь очсон хүн бүрийн сэтгэлийг баясгаж байсан юм.

    Уг үзэсгэлэнд байгалийн гэрэл зургаар дагнасан 13 гэрэл зурагчины нийт 39 зургийг дэлгэн сонирхуулж буй бөгөөд тэдгээр давтагдашгүй агшинг авахад тусгалчууд сүүлийн нэг жилд ойролцоогоор 21500 км орчим аялсан байна.

    Хэрвээ та Монгол улсынхаа байгалийн үзэсгэлэнт газруудаар хараахан аялж амжаагүй байгаа бол энэ үзэсгэлэн таны хамгийн сайн хөтөч болох болно. Монгол уламжлалт ахуй соёл, байгалийн ховор тогтоц, цаг агаар, дөрвөн улирлын давтагдашгүй мөчүүд, алтай хангай говь тал гэх мэт төгс бүхний цогц нэгдлийн эндээс үзээрэй. “Тусгал” клубын олон арван зурагчид хэдэн мянган км газрыг туулан, нар мандахаас жаргахыг нарийн тооцоолж, тэнгэрийн ододтой “ярилцан” нүр их сэтгэл, хөдөлмөр, чадвараа шингээсний үр дүнд холын газрыг ойртуулж эх орныг тань таны мэлмийд түрхэн хугацаанд “Урьж” авчирлаа.

    Мөн уг үзэсгэлэнгийн үеэр хоёр төрлийн гэрэл зургийн худалдаа болох бөгөөд жаазлахад бэлэн болсон үзэсгэлэнт байгалийн гэрэл зургуудаас олсон орлогоо “Лантуун дохио” ТББ-аас хэрэгжүүлж байгаа “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийг барьж байгуулах төсөлд хандив болон орох юм.

    Үзэсгэлэн 2017.01.24-31-ний хооронд нийт 7 хоног өдөр бүр үнэ төлбөргүй “Шангри-Ла” худалдааны төвийн нэг давхарын Үзэсгэлэнгийн танхимд 10:00-21: 00 цагийн хооронд дэлгэгдэх болно.

    Утас: 99063035, 99069795

    Тусгалын гэрэл зургийн нэгдэлийн тухай:

    Тусгал гэрэл зурагчдын нэгдэл нь сайн дурын тэмүүллээр нэгдэж, харилцан нэг нэгнээсээ суралцан, сүүдэр болон гэрлийн бүжгийг сүлэлдүүлэн мөнхрөөж, улмаар түүнээсээ таашаал авах, баримт сэлт, гэрэл гэгээг түгээх зорилгоор нэгдсэн залуус юм. Анх 2010 оны 09 сарын 11-нд анхны гэрэл зураг авах аялал эхэлснээс хойш  нэг нэгнийхээ хүсэл эрмэлзлийг дэмжиж, гэрэл зургийг ойлгох явцад нөхөрлөн бие биенээ хурцлан, урамшуулж маш олон удаагийн гэрэл зургийн уулзалт, аялал сургалт явуулж, үзэсгэлэнгүүд гаргасан байна.

    Цаашид Дэлхийн гэрэл зургийн түвшинд өөрсдийн орон зайг бий болгох зорилго тавьж, төрийн бус байгууллагын тамга тэмдэгтэй, мэргэжлийн түвшинд ажиллаж байна. Энэ хугацаанд эх орныхоо 21 аймаг, 320-оод сум суурин 50176 км замыг машинтай, морьтой, явган нимгэн, ядрал, зүдрэл, баяр жаргал, бахдал ухаарлаар туулжээ. 

    Хөрстийн элгэн дээрээс хөх тэнгэрээ тольдон шинжиж, огторгуйн гүн оддын гялбаа орой үдшийн нарыг дөрвөн зүг найман зовхистоо хараалан хэмжих мэлмий ину... 

    Наран саран тоонон дээгүүр мянга мянган удаа ирж буцсаар...

    Хөхрөгчийн доор хөрстийн дээр Монгол хэмээх уулс нь сүрлэг, ус нь тунгалаг, хүн зон нь сайхан сэтгэлтэй үндэстэн түмэн он жилээр оршимуй. Төв Азийн энэ зүрхэнд өргөн тал, өндөр хангай, хөвч тайга, говь хээр бүхий л тогтоц нэг дор цогцолж өвөл, зун, хавар, намар, өглөө, орой наран жаргах, мандах нь давтагдашгүй диваажин байдаг билээ. 

    Тусгал 

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй