ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Шарилжгүй Улаанбаатар” аяны хүрээнд нийт 287 мянган ам метр талбайг цэвэрлэжээ

    Энэ жил хур бороо элбэг байснаас Улаанбаатар хотод лууль, шарилж мэт зэрлэг ургамал /хөл газрын ургамал/ харьцангүй ихээр ургасан. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Шарилжгүй Улаанбаатар” аяныг  7-р сараас хоёр сарын хугацаанд зохион байгуулан, ажиллаж байна. “Шарилжгүй Улаанбаатар” аян  2 үе шаттай бөгөөд эхнийх нь Үндэсний их баяр наадам, АСЕМ-11 олон улсын дээд хэмжээний чуулга, уулзалтын үеэр  хотын төвийн бүх гудамж талбай, Нисэх-Яармагийн 8 км автозам, Богд уулын арын 16 км автозам дагасан нийт 70 мянган ам метр  газрын зэрлэг ургамлыг устгаж, орчныг цэвэрлэжээ. Мөн гэр болон орон сууцны хороолол доторх 140 мянган ам метр талбайн зэрлэг ургамлыг устгасан байна.

    2-р үе шат  08-р сарын 01-нээс эхэлж 9 дүүргийн хэмжээнд нийт 505 байгууллага, аж ахуйн нэгж, 162 Сууц өмчлөгчдийн холбоо орчны зэрлэгээ устгажээ. Нийт 1 сая 66 мянган ам метр газрын зэрлэг ургамлыг түүж, цэвэрлэхэд 7300 хүн оролцжээ.

    Аяны хүрээнд хотын гудамжны автозам дагасан зэрлэг ургамлыг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл /НӨААТҮГ/ цэвэрлэлээ. 7-9-р сард нийт 287,0 мян.м2 талбайн зэрлэг ургамлыг устгажээ.

    Мөн  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан 8-р сарын 06, 20-ны өдрүүдэд Сэлбэ, Дундгол орчим болон Амгалан өртөөнөөс Толгойт өртөө хүртэлх 17 км урт төмөр зам дагасан нийт 420,6 мянган ам метр газрын зэрлэг ургамлыг устган орчныг цэвэрлэв. Энэ ажилд Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, УБтөмөр зам болон цэцэрлэгжилтийн 127 байгууллагын нийт 867 хүн оролцов гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй