Аюулгүй байх боловсруулсан хүнсний зүйлийг сонгож авах
Жимс, ногоо зэрэг хүнсний зүйл нь анхны байдалдаа, зарим хүнсний бүтээгдэхүүнд боловсруулсан хэдий ч ахуйн хувьд аюултай байж болно. Тухайлбал түүхий сүүг гар дээрээ худалдан авахаас аль болох татгалзаж, пастерчилсан сүүг авч байх нь зүйтэй.
Хэрэв та сонголт хийх боломжтой бол ионжуулагч цацрагаар шарж боловсруулсан шувууны хөлдүү эсвэл шинэ махыг сонгож ав.
Та дэлгүүрээс хүнсний зүйл худалдан авахдаа хүнсний зүйлийн боловсруулалт нь түүний эрүүл ахуйн байдлыг сайжруулахаас гадна лангуун дээр байх хугацааг уртасгах зориулалттай болохыг ямагт санаж бай. Шанцай зэрэг түүхийгээр нь иддэг тодорхой хүнсний зүйлийг хэрэглэхийн өмнө сайтар угаах шаардлагатай.
Хоол хүнсний зүйлийг сайтар болго.
Ихэнх мах, шувуу, өндөг, пастерчлаагүй сүү болон зарим хүнсний зүйл нь хүний бие организмд өвчин үүсгэгч бичил биетний бохирдолтой байж болно.Хоолыг халуун аргаар боловсруулах үед эмгэг төрөгч нянг устгах боловч хоол нь бүх хэсэгтээ 70 градусаас доошгүй хэмд байх ёстой гэдгийг санах хэрэгтэй.
Хэрэв болгосон тахианы мах нь ясныхаа хавьд түүхий байвал түүнийг буцаан хийгээд эргүүлж тойруулан гүйцэд болгоорой. Хөлдүү махыг болгохын өмнө бүрэн гүйцэд гэсгээж байх хэрэгтэй.
Хүнсийг болонгуут нэн даруй ид
Болгосон бол тасалгааны хэмийн хэмжээнд хүртэл хөрсөн үед түүнд нян үржиж эхэлнэ. Ийм байдал хэдий чинээ удвал төдий чинээ аюултай. Эрүүл ахуйн аюулгүй талаасаа хүнсний зүйлийг гүйцэд болгоод түргэн идэх нь чухал.
Болгосон хоолыг болгоомжтой хадгалах:
Хэрэв та хоол хүнсээ урьдчилан бэлтгэх, эсвэл болсон хоолоо үлдээж хадгалах шаардлага гарвал халуунаар ойролцоогоор 60 градусаас өндөр хэмд эсвэл хөргөж ойролцоогоор 10 градусаас доош хэмд хадгалах нь найдвартай.
Хэрэв 4-5 ба түүнээс олон цагаар хоол хүнсийг хадгалах бол дээрх горимыг баримтлах нь чухал.
Нярай хүүхдийн бэлэн хоолыг огт хадгалахгүй байх нь зохимжтой. Хоол хүнсийг хадгалахад хамгийн их гаргадаг алдаа бол их хэмжээний хоолыг бүлээнээр нь хөргүүрт хийх явдал юм. Үүний улмаас хоол хүнсний шалтгаант өвчин их гардаг. Их хэмжээний хоолыг хөргүүрт хийхэд бүхэлдээ түргэн хөрч чаддаггүй учир гол хэсэг нь удаан хугацаанд бүлээн байснаас түүнд нян хурдан өсч, өвчин үүсгэх хэмжээнд хүртэл үржинэ.
Болсон хоол хүнсийг дахин халаахгүй байх
Хоол хүнсийг зөв хадгалах нь нянгийн өсөлт үржилтийг аажмаар бууруулах боловч тэдгээрийг бүрэн устгахгүй. Иймд хоол хүнсийг хадгалах явцад түүнд нян үүсгэх боломж бүрдүүлэхгүй байх нь та өөрийгөө нянгаас хамгийн гол арга болно. Дахин сануулахад халааж байгаа хадгалсан хоолны аль ч хэсэгт 70 градусаас доошгүй хэмийг халуунд хүрсэн байх ёстой.
Болсон хоол хүнсийг түүхий хоол хүнсэнд хүргэхээс зайлсхийх
Аюулгүй болгосон хоол хүнс нь түүхий хоол хүнстэй ялимгүй төдий хүрэхэд л амархан бохирддог . Ийм бохирдолтын зэрэгцээ түүхий мах эвдэх, огтлоход хэрэглэсэн зүйлсээр дамжсан хөндлөнгийн бохирдолт үүсэж болно. Тахианы махыг огтлоход хэрэглээд угаагаагүй махны мод, хутгыг болсон махыг огтолж зүсэхэд хэрэглэж болохгүй. Энэ нь өвчин үүсэх боломжийг бүрдүүлнэ.
Гараа тогтмол дахин дахин угаа
Хоол хүнсээ бэлтгэж эхлэхийн болон бэлтгэх явцад түр завсарлах ялангуяа хүүхэд хуурайлах, бие зассаны дараа гараа сайтар угаах хэрэгтэй. Мах зэрэг түүхий зүйлээр хоол хүнсийг бэлтгэсний дараа болон эдгээрийг бэлтгэж байгаад өөр хоол хүнс бэлтгэх бол гараа дахин угаа. Хэрвээ гар зүсэгдсэн юм уу идээт шархтай бол хоол бэлтгэхийн өмнө сайн боох нь аюулгүй. Мөн муур, нохой , шувуу, ялангуяа яст мэлхийг өхөөрдөж халамжилдаг бол эдгээр амьтдад байдаг эмгэг төрөгч нянгууд гараар дэмжин хоол хүнсэнд орж болохыг ямагт санах хэрэгтэй.
Гал тогооны бүх хэрэгслийг цэвэр цэмцгэр байлгах
Хоол хүнс нь хялбархан бохирддог учир тэдгээрийг бэлтгэхэд хэрэглэх бүх хэрэгслийн гадаргууг маш цэвэр байлгах шаардлагатай. Хоол хүнсний хаягдал, үртэс, толбо , бүр нь нянг олшруулах эх уурхай болгодог гэдгийн санах хэрэгтэй. Сав, суулга, таваг, аяганы алчуурыг тогтмол сольж дахин хэрэглэхийн өмнө буцалгана. Шалны алчуурыг тогтмол угаах шаардлагатай.
Шавьж мэрэгч болон бусад амьтнаас хоол хүнсийг хамгаал
Мэрэгч шавьж болон бусад амьтад хоолны шалтгаант өвчин үүсгэдэг эмгэг төрөгч, бичил биетэн, нян агуулагч, зөөвөрлөгч байдаг. Иймд хоол хүнсийг тагтай саванд хадгалах нь таныг хамгаалах сайн арга болно.
Эрүүл ахуйн хувьд аюулгүй ус хэрэглэх
Аюулгүй ус нь зөвхөн хоол хүнсийг бэлтгэхэд төдийгүй уухад чухал ач холбогдолтой. Хэрэв таны хэрэглэх ус ямар нэг эргэлзээтэй байвал буцалгах хэрэгтэй. Нэн ялангуяа нярай хүүхдийн хоолыг бэлтгэхэд хэрэглэх ямар ч усанд онцгой анхаарах нь чухал. Одоо дэлхийд эрүүлийг хамгаалахын өргөн тархмал асуудлын нэг нь бохирдсон хоол хүнсний улмаас гарах өвчлөл гэж үзэж байна. Энэ нь өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, дархлаа буурсан хүмүүс, нярай хүүхдүүдийн өвчилж, нас барахын дагавар болно. Эдгээр үндсэн гол горимуудаар таны гэр бүлийг өвчлөхөөс хамгаална. Энэ нь хоолны гаралтай өвчний аюулыг хангалттай бууруулна.
Бэлтгэсэн:Д.Уугантуяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт