ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “ITM-2016”-д 250 гаруй аж ахуй нэгж оролцож байна

    Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Монголын аялал жуулчлалын холбоотой хамтран   “Ай Ти Эм” буюу International Travel Mart 2016  олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг 17 дахь жилдээ Мишээл экспо төвийн  шинэ үзэсгэлэнгийн танхимд энэ сарын  25-27-ны өдрүүдэд  зохион байгуулж байна.

    Үзэсгэлэнгийн нээлтэд БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, Монголын аялал жуулчлалын холбооны тэргүүн Д.Гантөмөр, ОХУ-ын Буриад Улсын Соёлын сайд Тимур Цыбиков, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын товчооны орлогч дарга Жин Зиа Нин зэрэг албаны хүмүүс оролцлоо.

    Үзэсгэлэнд тур оператор, компани, зочид буудал, жуулчны бааз, гэст хаус, их дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллага, гадаадын төсөл хөтөлбөр, жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэгч авиа компани, урлаг соёлын байгууллага, аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид зэрэг нийт 250 гаруй байгууллага, бизнес эрхлэгчид оролцож үйл ажиллагаагаа, бараа бүтээгдэхүүнээ сурталчилж байна. БНХАУ-аас 100 гаруй, ОХУ-ын Байгаль нуурын бүс орчмын Эрхүү муж, Буриад улсын 30 гаруй аялал жуулчлалын бизнес эрхлэгчид хамрагдаж байгаа бөгөөд  Өвөрмонголын Одон Телевизийн сурвалжлах баг ажиллаа.  

                Энэ удаагийн үзэсгэлэнгийн албан ёсны түнш аймгаар жуулчдын тоогоороо дээгүүрт орж буй Дорноговь аймаг  бизнес эрхлэгчид, урлаг соёлын томоохон бүрэлдэхүүнтэй оролцож байна.

    Та бүхэн уг үзэсгэлэнг зорьсноор Хойд, урд хөрш орны аялал жуулчлалын бизнес эрхлэгч байгууллагуудтай харилцан туршлага солилцох, бизнесийн шинэ түнштэй болох, гадаадад жуулчин илгээгч компаниудын шинэ бүтээгдэхүүний сурталчилгаа, аяллын хөтөлбөртэй танилцах, жуулчны байр сууцны үйлчилгээ эрхлэгчдийн энэ зуны үнийг хөнгөлттэй үнээр авах, баталгаажуулах, аялал жуулчлалын шинэ чиг хандлага, Монголд баригдаж буй шинэ сүлжээ зочид буудлуудын танилцуулга зэргийг сонирхох боломжтой. Аялал жуулчлал болон хэлний чиглэлээр их дээд сургууль төгссөн, мөн суралцаж байгаа оюутан залуус, хөтөч тайлбарлагч, жолооч, тогооч нар хүрэлцэн ирж тур оператор, жуулчны бааз, зочид буудал зэрэг аялал жуулчлалын байгууллагуудад бүртгүүлэн ажилд орох, дадлага хийх газраа эртнээс сонгох боломжийг ч мөн олгож байна. Өнгөрсөн жил тус үзэсгэлэнд үндэсний 150 гаруй аж ахуйн нэгж оролцож, 8000 гаруй зочид төлөөлөгч, худалдан авагч, сонирхогчдод бараа бүтээгдэхүүнээ сурталчилсан гэх тоон мэдээлэл бий. Энэ нь уг үзэсгэлэн жилээс жилд хүрээгээ тэлж буйг илтгэж байгааг албаныхан онцолж байна. Н.Батцэрэг сайд өнгөрсөн сард БНХАУ-ын Байгаль орчныг хамгаалах яамны сайд ноён Чен Зениний урилгаар тус улсад  албан ёсны айлчлал хийх үеэр манай улсад нийтийн ариун цэврийн бие засах био нойл бэлэглэхээр болсон юм. Энэхүү био нойлыг  үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Н.Батцэрэг сайдад ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын товчооны орлогч дарга Жин Зиа Нин хүлээлгэн өглөө. Н.Батцэрэг сайд энэхүү био нойлыг жуулчид ихээр зорчдог аялал жуулчлалын гол бүс нутагт байршуулах гэнэ.

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй