ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Үсний шинэ тренд ”саарал”

    "Эмээ өнгө" буюу саарал өнгийн үс интернетийн шинэ давалгаа болоод байна. Pinterest цахим хуудсанд саарал үстэй бүсгүйчүүдийн давалгаа өрнөж, наснаасаа өмнө "бууралтах" гэсэн бүсгүйчүүд салонуудыг дүүргэж байна. Саарал үстэй бүсгүйчүүдийн зургуудаас санаа аваарай.

    Үсээ саарал болгохын өмнө анхаарах зүйлс

    Үсээ саарал болгохоос зургаан сарын өмнөөс та үсээ будахаа зогсоо.

    Салонд очихоос 14 хоногийн өмнө үсээ гүн чийгшүүлэх эмчилгээ хийлгэ, эсвэл өөрөө хий.

    Үсийг химийн будгаар түлэх явцад маш их хуурайшдаг тул будуулахаас өмнө гүн чийгшүүлснээр үсний гэмтэл, хуурайшил багасна.

    Будуулахаас 48 цагийн өмнөөс үсээ угаахаа зогсоо.

    Хуйхнаас тос ялгарснаар химийн будгаар түлэх явцад таны хуйхыг загтнахаас сэргийлнэ.

    Будуулж эхлэхийн өмнө сэтгэл зүйн бэлтгэл хий.

    Учир нь түлэх, саарал өнгө оруулах явцад үс чинь маш их гэмтэх учраас үзүүрээс нь тайруулах хэрэг гарна.

    Хичээж ургуулсан үснийхээ өнгийг саарал болгосноор тайруулах шаардлагатай болно гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй