ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Төсвийн орлого бүрдүүлэхийн төлөө бус хуулиа мөрдөж ажиллах ёстой

    Энэ үгийг МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж өчигдөр нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уулын мэргэжлийн хяналтын хэлтсийн ажил байдалтай танилцах үеэр онцгойлон анхааруулж байлаа.

    Учир нь МХЕГ төсөв бүрдүүлэгч байгууллага биш учраас нийт ажлын 30 хувь нь шалгалт, 70 хувь нь аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг эрсдлээс урьдчилан сэргийлэх, зөвлөн туслахад түлхүү анхаарч ажиллах болно” гэдгийг нь дахин дахин сануулсан нь энэ. Түүний хувьд нийслэл дэх харьяа хэлтсийнхнийхээ ажилтай танилцахын зэрэгцээ улсын, ахлах байцаагчидтай халуун яриа өрнүүлж санал гомдлыг нь сонсохыг илүүтэй чухалчлав.

    Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийнхний хувьд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоон дээр өөрийн гэсэн зөөврийн байртай болох асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм. 24 цагаар ээлжлэн ажилладаг улсын ахлах байцаагчид нь бусад төрийн хяналтын байгууллагынхаа байранд гуйж, зохицож ажилласаар иржээ. Ц.Шаравдорж даргын хувьд “Алийн болгон айлын “амбаарт” гуйж амьдрах билээ. Байцаагчдынхаа ажиллах нөхцөлд анхааралгүй яахав. Энэ асуудлыг бид судалж үзье. Шийдвэрлэх арга замыг нь хайя” гэв.

    Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийнхний ажил байдалтай танилцах үеэр МХЕГ-ын даргын олзуурхан дэмжсэн зүйл нь угтах үйлчилгээ байлаа. Иргэд, аж ахуйн нэгжийн зүгээс санал гомдол, зөвлөгөө туслалцаа авахад нь зориулж улсын байцаагч нар нь өөрийн байрны үүдэнд ээлжлэн жижүүрлэж, зөвлөгөө мэдээлэл өгөх угтах үйлчилгээг үзүүлдэг болжээ. Энэ тухайд Ц.Шаравдорж дарга “Мэргэжлийн хяналтын байгууллагад иргэд, аж ахуйн нэгж, үйлчлүүлэгч итгэж ирдэг, зөвлөгөө авдаг, итгэлтэй түнш нь байхын төлөө ажиллаж байгаа та бүхэнд талархаж байна” гэдгийг онцолж байлаа хэмээн МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй