ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Өдрийн 24 цагийг 25 цаг болгон ашиглах арга

    “Ерөөсөө цаг амжихгүй байна!”

    Та хэр олон удаа ингэж хүнээс сонсож, өөртөө хэлж байсан бэ? Маш олон удаа хэлж байсан гэхэд эргэлзэхгүй байна.

    Хүсвэл та хоногийн 24 цагийг 25 цаг болгох боломжтой. Гэхдээ яаж?

    1. Өглөө болгон зөв хөл дээрээ босох

    Буруу хөл дээрээ босчихсон юм шиг байна гэж бид бүхэн ярих дуртай. Өглөө эрт босдог хүнд бол ингэж ярих шалтгаан байдаггүй. Таны нойр хүрээд өглөө эрт босч чаддаггүй гэж хэлж болох юм. Гэхдээ энэ бол асуудал биш. Өглөөний сэрүүлгээ ердөө 15 минутаар л ухраах хэрэгтэй. Удалгүй та дасах болно. 15 минутын өмнө сэрээд сурчихвал ахиад 15 минут болгон ухраах хэрэгтэй. Гэх мэт нэг их удалгүй та нэг цагийн өмнө босдог болно. Ийм л амархан.

    Өглөө эрт босч сурсан бол өдрийг зөвөөр эхлэх хэрэгтэй. Эдгээрийн хийхэд 3 хүрэхгүй минут л шаардагдана.

     

    • Сэрүүлэг дуугарангуут нь шууд сэр.  Сэрүүлгээ хойшлуулж “snooze” хийн унтах дуртай байдаг. Одоо харин эхний сэрүүлэг дуугарангуут нь сэрч сурах хэрэгтэй. Хэрэв чадахгүй бол сэрүүлгээ хол буюу заавал босч очин унтраадаг газар тавих хэрэгтэй.
    • Эерэг зүйл хэл /чангаар/.  Өглөө бүр сэрээд "Өнөөдөр миний хамгийн сайн өдөр байх болно" гэж хэлэх хэрэгтэй. Ингэснээр тархинд эерэг бодол орж ирэх болно.
    • Ороо хураа. Монголчууд өглөө босоод ороо хураавал тэр өдрийн ажил бүтдэг гэж бэлэгшээдэг. Өглөө босоод ороо хураах нь энэ өдрийн хамгийн эхний амжилт байдаг.

     

    2. Хамгийн чухал ажлаа тодорхойл

    Маш завгүй өдөр өнгөрсөн ч эргээд харахад чухал ажлаа хийж амжаагүй, юу ч хийж амжуулаагүй юм шиг санагдах үе бий. Аливаа ажлыг хийн урагшлах болон хоёр тийшээ холхих хоёрын хооронд маш том ялгаа бий. Хамгийн чухал ажлаа тодорхойлж түүнийгээ хамгийн түрүүнд хийж амжуул. Ингэснээр маш их ажил амжуулсан юм шиг санагдаж сэтгэл санаа өөдрөг байдаг.

    3. Ажилчин биш бүтээлч бай

    Өдөр болгон нэгэн хэвийн амархан ажил хийж ямар ч үр бүтээлгүй өдөр хоногийг өнгөрөөсөөр байх уу? Ажилдаа маш бүтээлчээр хандаж, хэцүү гэснийг хийх хэрэгтэй. Үүнд "Помидор Техник" буюу 25 минутын сэрүүлэг тавьж өөр юунд ч сатааралгүй хамгийн чухал ажилдаа анхаарал хандуулан ажиллах хэрэгтэй. Тэгээд 5 минут амраад буцаад ажилдаа ор. Ингэснээр та хийж буй ажилдаа анхаарал хандуулж сурч 40 цагийн ажлыг 16.7 цагт амжуулж чаддаг болно.

    4. Анхаарал сарниулагчаас татгалзах

    Дунджаар нэг ажилчин өдрийн 2.1 цагийг дэмий өнгөрүүлдэг гэсэн судалгаа байдаг. Юу ч хийж амжаагүй юм шиг санагдахад гайхах зүйлгүй байгаа биз. Үнэхээр үнэ дүнтэй ажиллахыг хүсч байгаа бол танд садаа болох гар утас, имэйл, фэйсбүүк сонордуулгыг /notification/ унтраах хэрэгтэй. Харин ажлаа амжуулж дууссаны дараа гарсан илүү цагаараа юу хийх нь таны дур биз ээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй