ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Майкл Жордан, Леброн Жэймс хоёр яагаад 23 дугаарыг сонгох болсон бэ?

    Майкл Жордан “23”

    Жордан хүүхэд байхаасаа л ахтайгаа тун ойр дотно өссөн ба ах нь ч давгүй сагсчин байсан аж. Ах нь түрүүлж сагсан бөмбөгийн карьераа эхлүүлэн 45 гэсэн өмсгөлийг сонгосон байна. Жордан харин сагсан бөмбөгийн карьераа эхлүүлэхдээ ядаж ахынхаа талд нь хүрэхүйц сагсчин болъё гэж өөртөө зорилго тавин дугаараа ч мөн түүний дугаарын хагасаар сонгосон байна.

    Леброн Жэймс “23”

    Леброн Жэймс бага байхаасаа л Майкл Жорданийг шүтэн биширч өсчээ. Тиймээс ч тэрээр өөрийн шүтээнийхээ 23 гэсэн дугаарыг ахлах сургуулийнхаа сагсны багт өмсдөг байжээ. Харин 2010 онд Леброн “Миайми Хит” багт очихдоо 23 дугаараа биш 6 дугаартайгаар тоглосон. Шалтгаан нь Майкл Жорданд хүндлэл үзүүлж байгаа ба түүний дугаарыг лиг даяараа мөнхлөе гэж уриалаад амжсан. Харин яагаад 6 дугаарыг сонгосон тухайгаа хэлэхдээ Леброн “Миний шүтдэг байсан тоглогчдын нэг бол Жулиус Ирвинг. Би Олимпод 6 дугаартай тоглодог. Миний том хүү 10 сарын 6-нд төрсөн. Миний бага хүү 6 сард төрсөн. Өөрөөр хэлбэл миний амьдарлын хамгийн аз жаргалтай агшнууд бүгд 6 гэсэн тоотой холбоотой байдаг” гэж хэлжээ. Өнгөрсөн жил Кливледэд ирэхдээ Леброн буцаад 23 дугаартай тоглож эхэлсэн билээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй