ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Шөнө бүр яг нэг цагтаа сэрдэг нь ямар учиртай вэ?

    Хүний биеийн дотоод системийн үйл ажиллагааг зохицуулдаг биеийн цаг гэж бий. Эртний Хятадын анагаах ухаанд хүний энерги хоногийн 24 цагийн турш бие өөр өөр хэсгүүдэд шилжин тойрон явдаг гэж үздэг байна. Хэрэв та унтаж байгаад шөнийн яг нэг цагтаа сэрээд байдаг бол энерги тухайн эрхтэнд хүрч чадахгүй хаагдаж эсвэл буруу чиглэлд явж байна гэсэн үг юм.

    Ингээд танд хэдэн цаг ямар эрхтнүүдтэй холбоотой байдаг талаар танд хүргэе. Хэрэв та нэг цагтаа сэрээд байдаг бол таны аль эрхтэн асуудалтай болсон, анхаарах ёстойгоо мэдээд аваарай.

    21-23 цаг

    Ихэнх хүмүүсийн унтдаг цаг. Энэ цаг бол дотоод шүүрлийн систем болон энзимийн цаг юм. Хэрэв та энэ үед хичээгээд ч унтаж чаддаггүй бол дааврын үйл ажиллагаа, бодисын солилцооны үйл ажиллагаа доголдож байна гэсэн үг. Магадгүй та дотроо маргааш болон ирээдүйд болох үйл явдлыг бодон санаа зовдог байх. Бодол санаагаа цэгцэлж, эерэг зүйл бодохыг хичээгээрэй.

    23-01 цаг

    Энэ үед хүний бие маргаашийн өдрийн эрч хүчээ сэлбэх ажиллагааг эхлүүлдэг. Хэрэв та энэ үед сэрдэг бол анхаарууштай. Таны цөс өөхөлж байгаагийн шинж. Өөх тостой хүнсний хэрэглээгээ багасгаарай.

    01-03 цаг

    Энэ үед хүний бие биед орсон хор гадагшлуулж, цэвэрлэх үйл ажиллагаа явуулж эхэлдэг. Элэг хорыг цэвэршүүлэн шүүж байдаг. Энэ цагт сэрдэг бол уур уцаартай, бухимдсан байдалтай байх нь их. Элгэндээ анхаарах хэрэгтэй.

    03-05 цаг

    Энэ үед уушиг хүний биеийг хүчилтөрөгчөөр хангах цэвэршүүлж байдаг. Биеээ дааруулахгүй дулаахан байх ёстой цаг юм. Хэрэв энэ үед сэрдэг бол амьсгалын дасгал хийх нь зүйтэй. Уушигны өвчлөл ихэнхдээ уй гашуу, уйтгар гунигаас улбаалдаг.

    05-07 цаг

    Өмнө нь ялгарсан хор цэвэрлэгдэж дуусдаг. Бүдүүн гэдэс энэ үед хамгийн идэвхитэй ажилдаг. Оройтож идсэн бол энэ цагт сэрдэг байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй