ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Энэ долоо хоногт нутгийн баруун хагаст нойтон цас орно

    2016 оны 3 дугаар сарын 21-нээс 3 дугаар сарын 28-ныг хүртэлх

    7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

     

    2016 оны 3 дугаар сарын 21-нээс 3 дугаар сарын 28-ныг хүртэлх

    7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

    Баруун аймгуудын нутгаар: 21-нд ихэнх нутгаар, 22-23-нд нутгийн зүүн хэсгээр, 26-27-нд зарим газраар цас орно. 26-27-нд салхи зарим газраар 12-14м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16-18м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 24-26-нд Увс, Баянхонгорын хойд хэсэг, Завханы ихэнх нутгаар шөнөдөө 15-20 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 11-16 радус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 7-12 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

    Төвийн аймгуудын нутгаар: 22-23нд Хангайн уулархаг нутгаар, 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд ихэнх нутгаар цас орж зөөлөн цасан шуурга шуурна. 26-27-нд салхи нутгийн өмнөд хэсгээр 14-16м/с хүрч ширүүснэ. 25-26-нд ихэнх нутгаар дулаарна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 17-22 градус хүйтэн өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан байна.

    Зүүн аймгуудын нутгаар: 21-нд нутгийн зүүн хэсгээр, 27-нд зарим газраар цас орж явган шуурга шуурна. 21-22-нд салхи 14-16м/с хүрч ширүүснэ. 25-26-нд ихэнх нутгаар дулаарна. Бусад хугацаанд Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан байна.  

    Говийн аймгуудын нутгаар: 23-нд нутгийн баруун хэсгээр, 28-нд зарим газраар цас орно. 27-28-нд салхи зарим нутгаар 12-16 м/с хүрч шороон болон зөөлөн цасан шуурга шуурна. 25-27-нд бүх нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан өдөртөө 11-16 градус дулаан байна. Бусад хугацаанд нутгийн баруун хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 6-11 градус дулаан байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй