ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Далай Лам: Би олны танихгүй Төвд хүн байсан ч болоосой

    Тайм сэтгүүлийн Дээрхийн гэгээнтнийг 2010 оны 5-р сард Нью-Йорк хотод айлчилах үед “Дээрхийн гэгээнтэн Далай ламд тавих арван асуулт” гэсэн ярилцлага.



    Та ер нь уурладаг уу, таньд багтарталаа уурлах тохиолдол бий юу? - Кантэш Гуттай, Пюнна, ЭНЭТХЭГ

    Өө, тэгэлгүй яахав, тэр мэдээжийн хэрэг. Би чинь хүн шүү дээ. Ерөнхийдөө хүмүүс хэзээ ч уур, хилэнг үзүүлдэггүй бол миний бодлоор ямар нэгэн зүйл буруу байна гэсэн үг. Тэрээр тархиндаа асуудалтай байна (хөхрөв).

    Дэлхий дээр маш их үзэн ядалт байхад та яаж ийм их өөдрөг, итгэл үнэмшилтэй байж чаддаг вэ? – Жоана Котар, ФРАНКПУРТ

    Би аливаа үйл явдлыг их өргөн өнцгөөс хардаг. Хэзээ ямагт л ямар нэгэн асуудал, аллага хядлага, эсвэл хорлон сүйтгэх үйл ажиллагаа, эсвэл ичгүүрт явдал хаа сайгүй өдөр болгон гарч байдаг. Гэвч дэлхий бүхэлдээ ийм байдаг гэж бодвол буруу юм. Зургаан тэрбум хүнээс хэрэг төвөг таригч нар нь хэдхэн бий.

    Та анх Далай ламд өргөмжлөгдсөнөөс хойш үүрэг тань хэрхэн өөрчлөгдсөн бэ? – Энди Томас, Кармартэн, ВҮЭЙЛС

    Би сайн дурын үндсэн дээр Далай лам болоогүй. Эхэндээ би хүссэн, хүсээгүй жирийн лам шавын адилаар сүм хийдийн дэг жаяг, бурханы шашны гүн ухаанд суралцах хэрэгтэй болсон. Яваандаа би үүрэг хариуцлага хүлээсэн гэдгээ ухаарсан юм. Заримдаа энэ нь хэцүү байдаг ч ямар нэгэн шалгуур байх тусам илүү их ажиллах жинхэнэ боломж бий болж байдаг.

    Та энэ яваа насандаа хэзээ нэгэн цагт Хятадын засгийн газартай эвсэн зохицох ямар нэгэн боломж бий гэж боддог уу? –Жозэф К. Н Чэн, МЭЛБУРН

    Тийм ээ, боломж бий. Гэвч миний бодлоор өнгөрсөн туршлага үүнийг амар биш болохыг харуулсан.

    Бид өөрсдийн үр, хүүхэддээ уурлахгүй байхыг хэрхэн заах учиртай вэ? – Робин Райс, Гранд Жанкшон, КОЛО

    Хүүхдүүд ямагт өөрсдийн эцэг, эхээ л харан дууриаж байдаг. Эцэг, эх нь илүү их тайван байх учиртай. Та хүүхдүүдэд “Хүн амьдралынхаа явцад их олон асуудалтай нүүр тулгардаг. Чи тэдгээр асуудалд ихэд уужуу тайван сэтгэл, учир шалтгааны үүднээс хандах хэрэгтэй” хэмээн зааж, сургах хэрэгтэй. Орчин үеийн боловсролын талаар надад ямагт бид тархины хөгжилд анхаарал тавиад харин зөөлөн дулаан, сайхан сэтгэлийн хөгжил чухал гэдгийг хайхрахгүй мартаад байх шиг санагддаг.

    Танд Далай лам байхын оронд жирийн хүн байсан ч болоосой гэсэн бодол төрж байсан уу? – Грэго Франко, МАНИЛА

    Тийм ээ, бага залуу байх даа. Тэр үед би “Энэ чинь үүрэг даалгавар шүү дээ. Би олны танихгүй Төвд хүн байсан ч болоосой. Тэгвэл би илүү эрх чөлөөтэй байх байсан даа” гэж боддог байлаа. Харин хожим миний байр суурь бусдад тустай гэдгийг ухаарсан юм. Одоо би эдгээр өдрүүдэд Далай лам гэдэгтээ ихэд баяртай байна. Гэвч надад хэзээ ч би онцгой хүн гэсэн бодол төрдөггүй. Адилхан – бид бүгд адилхан.

    Та Төвд орноо санан үгүйлдэг үү? – Памэла Дэлгадо Кордоба, Агуаскалиэнтэс, МЕКСИК

    Тийм. Төвдийн соёл бол зүгээр нэг эртний соёл биш. Энэ соёл өнөөдрийн ертөнцөд зайлшгүй хамааралтай. Хүчирхийлэлийн мөн чанарыг ойлгосны дараагаар бид Төвдийн соёл нь хүчирхийлэлгүй, энэрэн нигүүлсэхүй сэтгэлийн нэг соёл мөн гэдгийг ухаарсан. Нутаг орноо санахад цаг уур нэлээд нөлөөлдөг. Энэтхэгт борооны улирлын үеэр хэт чийглэг болдог. Тэр үед Төвд нутгаа маш их санагалздагдаа.

    Та шашныг аллага, хүчирхийлэлийн шалтаг болгон ашиглаж буй хүмүүст юу гэж хэлэх вэ?- Арни Доминго, Куэзон хот, ФИЛИППИН

    Өөр ашиг сонирхолд автан гэмгүй бөгөөд чин сүсэг бширэлтэй олон хүнийг хууран мэхлэгч хэсэг хүмүүс бий. Тэдний сонирхол нь шашин бус хүч чадал, заримдаа мөнгө байдаг. Тэд шашны итгэл, сүжигийг овжингоор ашиглаж байна. Ийм тохиолдолд тэдгээр муу зүйлс шашнаас болоогүй гэдэг зааг ялгааг гаргах учиртай.

    Та ер нь өмд өмсөж үзэх гэж оролдож байсан уу? – Жу Хуан, Стэмфорд, КОНН
    Бүр хэт хүйтэн байхад. Ялангуяа би 1959 онд дүрвэж явахдаа хар хүмүүсийн нэгэн адил өмд өмсөж байсан. Иймээс би өмсөж үзсэн.

    Та өөрийн энэ дэлхий дээр байгаа цаг үеэ амжилт гэж үздэг үү? – Лэс Лукас, КЭЛОВНА, В.С
    Дээрхийн Гэгээнтэн: Хмммм. Энэ чинь харьцангуй ойлголт. Хэлэхэд их хэцүү юм. Бүх хүний амьдрал нь ямар нэгэн байдлаар зарим хэсэгтээ алдаа, мөн зарим үед ололт амжилт байдаг.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй