ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Цагдаагийн дэд хурандаа Б.Даваадорж: Хулгайлах гэмт хэргийн гаралт буурахгүй байна.

    Цагдаагийн байгууллагад 2015 онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 9169 буюу 33,0 хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байна. Энэ нь 2014 оноос 745 буюу 8,1 хувиар нийт гэмт хэрэгт эзлэх хувь 2,8 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа юм. Цагдаагийн байгууллагаас “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээ 2016-02-11 нийг хүртэл зохион байгуулж байна.
    Энэ ажлын хүрээнд хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ямар ажлууд зохион байгуулж байгаа талаар Мөрдөн байцаах газрын хулгайн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Даваадоржтой уулзаж тодрууллаа.


    “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ямар ажлууд зохион байгуулж байна вэ?
    Уламжлалт сар шинэ дөхөөд ирэхээр хулгайлах гэмт хэргийн гаралт ихэсдэг хандлага байдаг. Иймээс иргэдийнхээ амар тайван байдлыг сахин хамгаалах, энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр төв орон нутгийн цагдаагийн байгууллагын хэмжээнд зохион байгуулж байгаа юм. Энэ арга хэмжээний гол зорилго нь хулгайлах гэмт хэргийг таслан зогсоох, бууруулах, энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлтийг ахиулах, түдгэлзүүлсэн хэргийнхээ илрүүлэлт шийдвэрлэлтийг ахиулж бодитой үр дүнтэй ажлууд хийх үндсэн зорилготой.
    Хулгайлах гэмт хэрэгт улирлын шинж чанар бас байгаа нь хэргийн гаралтаас харагддаг. Өвөл автомашины хучлага, эд зүйлс, сар шинэ дөхөхөөр мал мах, бууз банш гээд гардаг.Энэ бүхнээс урьдчилан сэргийлэх ямар ажлууд хийж байна вэ?
    Тийм тийм. Улирлын шинж чанартай ихэсдэг гэмт хэргүүд байдаг. 2015 онд бүртгэгдсэн мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн 1180 буюу 50,1 хувьд эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. Үүний 986 буюу 83,5 хувь нь яллагдагчаар татагдвал зохих этгээд тогтоогдоогүй буюу эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэрэг байсан. Үүнээс 621 хэргийг илрүүлж 63,0 хувьтай байгаа нь өмнөх оноос 7.0 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байна. Мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгдсэн гэмт хэрэг нь буурч илрүүлэлт нь өссөн гэж хэлж болно.
    Манай орон нутгийн цагдаагийн байгууллагууд аймаг орон нутгийн удирдлага, төр захиргааны болон төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллагууд иргэд малчид, иргэдийн үүсгэл санаачлагын байгууллагуудын хүчин чармайлтыг бас энд дурьдах хэрэгтэй. Иргэд малчид маань малаа хариулга маллагаатай болгож байна. Малчдын бүлгүүд бас их сайн ажиллаж байна.
    2015 онд Хууль зүйн яам гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтраад манай хэлтсээс улсын хэмжээний малчдын тэргүүний бүлэг, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцдэг тэргүүний алба хаагчдыг шалгаруулж шагнаж урамшуулсан. Энэ нь мал хулугайлах тэмцэхэд бас нэг чухал арга хэмжээ болж чадсан.
    Иргэддээ хандаж ямар сэрэмжлүүлэг хүргэх бэ?
    Нэг талаар бол хуулиараа иргэд өөрийнхөө өмч хөрөнгийг хамгаалах үүргээ биелүүлэх ёстой. Нөгөө талаар цагдаа амар амгаланг сахиулах, гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоож, бууруулах гаралтыг нь бууруулах, амар тайван байлгах нөхцөл боломжийг нь бүрдүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Улс эх орны эдийн засгийн хямрал, ажилгүйдэл өссөн, иргэдийн орлого багассан, нэмэгдэхгүй, эсвэл улирлын шинж чанартай ажиллаж байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг өсөхөд нөлөөлж байгаа. Гэхдээ энэ бүхнээс гарах арга зам нь бол хулгай биш шүү гэдгийг хэлмээр байна. Сар шинэ болох гэж байгаатай холбогдуулан иргэдийн бэлтгэсэн идээ ундааг хулгайлах нь элбэг байдаг учир та бүхнийг сонор сэрэмжтэй, гэр орноо эзэнтэй байлгаж, хяналт тавих хэрэгтэй. Цагдаагийн байгууллагаас анхаарал хяналтаа тавьж байна.

    Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй