ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хонины сүүл хөхсөн хүүхдийн өсөлт хурдасдаг

    Уншигч та бүхэндээ “Цагаан тан” уламжлалт эмнэлгийн их эмч Д.Ганхуягийн Монголын Уламжлалт Анагаах Ухааны талаарх ярилцлагыг танд хүргэе.

    -Монголын Уламжлалт Анагаах Ухаанд өвчнөөс урьдчилан сэргийлэх ямар аргууд байдаг вэ. Тэр талаар та ярина уу?

    -Би 1982 онд АУИС-ийн эмчилгээний анги, 1991 онд АУИС-ийн уламжлалт эмчилгээний мэргэжил дээшлүүлэх курс, 2000 онд уламжлалт эмчилгээ, зүү төөнүүрийн бүрэн курсыг тус тус дүүргэсэн. 1982-1990 онд Налайхын нэгдсэн эмнэлэгт, Цус сэлбэх төв, Эрүүл мэндийн яаманд тус тус их эмчээр ажиллаж байв. 1991 оноос Нэгдсэн II эмнэлэгт уламжлалт эмчилгээний тасаг байгуулж, тасгийн эрхлэгчээр ажиллаж байгаад 2000 оноос “Цагаан Тан” хувийн эмнэлэг байгуулан ажиллаж байна.

    -Монголын уламжлалт анагаах ухаан нь баялаг туршлагатай өвөрмөц онцлогтой. Идээ ундаа цаг улиралтай холбоотой өвчнөөс урьдчилан сэргийлэх аргуудыг судалсан байна. Өвчнөөс урьдчилан сэргийлэхэд

    1.Хоол хүнс өвчин үүсэхийн 50 хувиас доошгүй хувийг эзэлнэ.

    2. Цаг улиралд таарсан явдал мөрөө зохицуулах том байр эзэлнэ.

    Өвчин үүсэх нь бие махбодь (хий, шар, бадгана) гадны нөлөө хоёр тэнцвэртэй үеийг эрүүл гэнэ. Тэнцвэр алдагдахад 7 тамир, 3 хирд өөрчлөлт орж өвчин үүсдэг. Энэ өөрчлөлт нь бага зэрэг буюу өвчин эхний үед идээ ундаа, явдал мөрөө зөв зохицуулж, тэнцвэрт байдалд оруулдаг.

    -МУАУ-ны урьдчилан сэргийлэх зарчим, хоол хүнсээр зохицуулж өвчнөөс сэргийлж болох уу?

    -Бүх урьдчилан сэргийлэх зарчим нь хий, шар, бадганын үндсэн онолд тулгуурлана. Дэлхийд байхгүй онолын үндэстэй.

    1. Гол нь биеийн өвөрмөц чанартай холбоотой урьдчилан сэргийлэхэд долоон өвөрмөц арга байна.

    2.Урьдчилан сэргийлэхэд цаг улиралтай холбоотой.

    3.Бага идэх зарчим.

    Хоол хүнсийг хязгаартай хэрэглэж сурвал хүний бодисын солилцоо дасан зохицож 20-40 хувь буурдаг. Энэ нь хүний биеийн бие махбодийн энергийн хэмжээг хангаж болж байна гэсэн үг. Хүний бүх юм тоотой байдаг. Хүний нас ч тоотой. Хүн 125 наслахад ходоод гэдэсний эсүүд 50-60 удаа солигдоно. Амьд амьтан эргэж, нөхөхөд хоолоор төлжинө. Их хоол хэрэглэвэл фермент нь ихэсч, эсийн задралыг түргэсгэнэ. 360 хоногт нэг удаа задарч, их хооллосноос нас богиносдог. Монголчууд эртнээс мацаг барьж, гэдсээ цэвэрлэн, биеэ хөнгөлж, муу энергиэс өөрийгөө чөлөөлдөг байсан. Мацаг барих нь сард таван өдөр шинийн 4,8,15, 22 зонд буюу нар, сарны таталцал 90-180 хувь энергийн өөрчлөлт давхцалд ордог өдрүүд юм. Ер нь хүн хоол идэхээсээ өмнө цай, шингэн юм их уух нь сайн. Хоолны дараа ууж болохгүй.

    -Уламжлалт анагаах ухааны онолд нярай хүүхдийн хоололт, ялангуяа сүүл хөхүүлдэг байсны учир юу вэ?

    -Дээр үеэс нярай хүүхдэд сүүл хөхүүлдэг байсан. Хонины сүүлэнд ханаагүй хүчлийн хэмжээ холестрин их байдаг. Иймд сүүл хөхсөн хүүхдийн өсөлт хурдасдаг, витамин Д-ийн хэрэгцээг хангана. Хүүхэд өөх тосонд эрт дасдаг сайн талтай. Сүүлэнд эсийн мембраны бэхжүүлдэг витамин С их элбэг учир диатез, шар усны харшлын өвчин бага байдаг. Мөн А витамин их учир хараанд сайнаар нөлөөлнө. Хүүхэд сүүл хөхөх үед тархи нь тайван амарч, тархины даралтаас сэргийлдэг.

    -Өнөө цагт хүмүүс зөв хооллолтын асуудалд анхааралд их хандуулдаг боллоо. Зөв хооллоно гэдэг эрүүл урт удаан наслахад нөлөөлдөг байх аа?

    - Тийм ээ. Орчин үед хагас боловсруулсан хиам, консерв зэрэг байгалийн энерги багатай үхмэл чанартай хоол хүнс дэлхийд ноёрхож байна. Хоолноос гадна бизнесийн чиглэлийн хоол амтаар татаж, дэглэмгүй их хооллох зуршилд орж байгаа. Хүн амьдлаг байгалийн чанар, сансрын энерги шингэсэн идээ ундаа, бэлчээрийн малын мах, сүү, өрх гэрийн үйлдвэрлэлийн чанартай эрүүл цэвэр хүнс хэрэглэх нь эрүүл амьдрах гол үндэс юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй