ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ж.Ганбаатар: Алтны нинжа нар зохион байгуулалттай бүлэгт ажиллаж байна

    Эко телевизийн "Сэдэв" ногоон мэдээллийн хөтөлбөр 2015 онд Монгол орны байгаль, ногоон орчинд өрнөсөн онцлох 22 үйл явдлыг тоймлон хүргэж байгаа. Энэ удаагийн сэдэв болох гар аргаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагаанаас үүдэлтэй хөрс шорооны доройтол, шийдвэрлэх арга замын талаар Байгаль орчны иргэний зөвлөлийн Хяналтын хорооны дарга Ж.Ганбаатарын байр суурийг сонсохоор студидээ урьжээ.

    -Монгол улс зах зээлийн нийгэмд шилжсэн үеэс гар аргаар алт олборлогчдын тухай асуудал жилийн жилд яригдаж ирсэн. 2015 онд ч нинжа нарын байгаль орчинд үзүүлж буй хор хөнөөл улам бүр нэмэгдлээ. Энэ талаар Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн төлөөлөгчийн хувьд та ямар байр суурьтай байна вэ?

    Юун түрүүнд бид нинжа нарыг ялгах ёстой. Амьдралын эрхээр, аргагүй шаардлагаар ашигт малтмал олборлож байгаа хэсэг бүлэг нөхдийг нинжа гэж нэрлэж байгаа ч ямар үндэслэлээр олборлолт хийж байгааг нь ярих ёстой. Байгаль орчин сүйтгэж, байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа тэр хэсэг бүлэг бол үнэндээ захиалгат бүлгүүд. Говь-Алтайн Бигэр, Ноён уул, Өмнөговьт байгаа нинжа нарыг ангилж үзвэл амьдралын шаардлагаар, арав таван төгрөг олох гэж газар ухаж байгаа хүн байхгүй. Тэд бол цэвэр зохион байгуулж буй хүмүүсийн цалин, мөнгийг авч орон нутагт очиж, газар нутаг сүйтгэж байна. Энэ нь зохион байгуулалттай гэмт хэрэг болж харагдаж байна.

    Нинжа нарын олборлосон шороо, алтыг худалдаж авч байгаа бүлэг нь захиалагч байх боломжтой юу?

    Энэ бол дам явуулж буй үйл ажиллагаа. Компаниудын захиалгаар ажиллаж байгаа нинжа нар түр зуурынх. Тэд ашиг олохын зориогүй. Гол нь тухайн орон нутагт маш их эрсдэл бий болж байгааг харуулах үндсэн зорилготой. Ялангуяа Говь-Алтай, Өмнөговийн нинжа нарыг тандаж судлахад доод талын нинжа “Ланд Крузер 80”, “Ланд Крузер 100”, “Лексус 470” автомашинтай. Машиныхаа багажинд бүгд цахилгаан үүсгэвэртэй байна. Үүний дээр нарийн зохион байгуулалтанд орсон. Хоолыг нь хүртэл хүргэж өгч үйлчилдэг, өөр бусад ахуйн үйлчилгээ очиж ажиллаж байна. Говь-Алтай аймгийн жишээг татъя. Хувиараа алт олборлогчид нөхөрлөл болоод тухайн үйл ажиллагаа явуулж байсан компанийн хүдрийн овоолго руу бид оръё, биднийг дэмжээч гэж зохион байгуулалтанд ороод ирэхэд нь компаниудын ашиг сонирхлоор оруулахгүй, нэгдэж ирээгүй бүлгүүдийг нөгөө овоолго руу турхирч байна.

    Нинжа нар нөхөрлөл болсон ч газар шороо сэндийлэх боломж олгох зөв үү?

    Нөхөрлөл, холбоод болвол тэд тамга тэмдэгтэй болж хариуцлагатай уурхай руу орно. Орон нутагтай нөхөр сэргээлтийн гэрээ байгуулж, байгаль орчны санд нь татвар төлнө. Хоёрдугаарт нинжа нарт давуу тал үүснэ. Олборлосон бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх эрх зүйн орчин нь баталгаажна.

    Иргэний зөвлөлийн байгууллагын хувьд нинжа нараас байгаль орчныг хамгаалж үлдэх талаар тодорхой ямар санал байна вэ?

    Бид 21 аймаг дахь Иргэний зөвлөлийн салбар зөвлөлөөр хуулийн сурталчилгаа маш сайн хийж байна. Ямартай ч орон нутгийн захиргаад дэргэдээ байгаль орчны газартай боллоо.  Эдгээр байгаль орчны газартай бид С.Оюун сайдын үед хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж хамтран ажиллах болсон. Энэ хэмжээгээр үйл ажиллагаа маань нэгж рүү хүрэх боломжтой болж байна. Одоо нинжа нарын асуудал, ялангуяа байгаль орчны эсрэг гэмт хэргийн асуудал, хариуцлагагүй уул уурхайн асуудлыг тодорхой түвшинд яриад шийдвэрлэж чадахгүй бол бид нийгэмд гаргаж ирж байна.

    2015 онд Монгол улсын хүрээлэн буй орчин, байгаль экологийн салбарт хамгийн ноцтой болон хамгийн сайшаалтай үйл явдал таны бодлоор юу байв?

    Хамгийн ноцтой асуудал нь энэ онд Монголд байтугай дэлхийн эмгэнэл болсон нэг үйл явдал боллоо. Монгол улс ураны ашиглалтын лицензийг олгосныг дэлхий нийт гайхаж байна. Харин байгаль орчны чиглэлээр хийгдсэн авууштай үйл явдал бол УИХ-аас гаргасан лобби хуулийг өнөөдрийг хүртэл зогсоож чадсан Ноён уулын асуудал байна. Байгаль орчны иргэний зөвлөл энэ асуудлыг анх  хөндөгдсөн үеэс өнөөдрийг хүртэл дэмжсэн. Өнөөдрийг хүртэл зогсоож чадсан нь иргэний нийгмийн байгууллагын хувьд бахархмаар үйл ажиллагаа. Тууштай төгс зогсоохын тулд ажиллаж байна.

    Цаг үеийн үйл явдлын тухай мэдээллийг тоймлон хүргэсэн танд баярлалаа.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй