ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    З.Баянсэлэнгэ: Зарим хүн тэтгэвэрт гарсан хойноо байрны зээлээ төлж амьдрах нь

    Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгээс байрны 10 хувийн урьдчилгааг хэзээ эцэлсэн шийдэх, “Буян-Ухаа 2” хорооллын цахилгааны асуудлыг хэрхэн шийдвэрлэх асуудлыг тодруулав.

    -Байрны 10 хувийн урьдчилгааны асуудлаас болж нийгэмд нэлээд асуудал үүсээд байна. Яам энэ асуудалд хэрхэн анхаарч байна вэ. Асуудлыг хэрхэн шийдвэрлэх юм бэ?

    - Яам энэ асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Одоо орон сууцны 30 хувийн урьдчилгаатай зээл хэрэгжээд явж байгаа. Гагцхүү 10 болгох асуудлын эдийн засгийн тооцоо судалгааг арилжааны банкуудтай, Хөгжлийн банктай, Сангийн яамтай ярилцаж байна. Нэлээд хэдэн уулзалт хийж, санал солилцсон. Өнөөдрийг хүртэл нэгдмэл байр суурь хараахан гараагүй байна. Засгийн газраас Хөгжлийн банкаар дамжуулан 200 тэрбум төгрөгийг гаргаж өгнө гэж байгаа. Гэхдээ энэхүү баталгааг банкууд мөнгөн хэлбэрээр баримтжуулах шаардлагыг тавьж байгаа. Улс орны эдийн засаг хүнд байгаа үед Засгийн газар шууд банкуудад 200 тэрбумын баталгаагаа мөнгөн хэлбэрээр байршуулах уу, үгүй юү гэдэг асуудал гарч байгаа юм. Энэ асуудлыг сайтар ярилцаж байна. Дээр нь, 10 хувийн урьдчилгаа нь иргэд нэг талаараа эрсдэлтэй байгаа. Үүнийг ярьж, хэлэхгүй бол болохгүй. Байрны зээлд хамрагдахдаа 10 хувийн урьдчилгаа төлж байгаа тухайн иргэн 30 жилийн хугацаанд 90 хувийг буцаан төлөх учраас эргээд ипотекийн найдваргүй зээл болж хувирах вий гэсэн болгоомжлол байгаа юм. Засгийн газар банкны эрсдэлийг тооцож л 20 хувь дээр нь баталгаа гаргаж байгаа болохоос биш иргэдийн өмнөөс 20 хувийг төлөх асуудал огт биш шүү дээ.

    "Дундаж насны хүн байрны зээл авлаа гэхэд тэтгэвэрт гартлаа, зарим нь тэтгэвэрт гарсан хойноо байрны зээлээ төлж амьдрах нь"

    Иргэд бага хэмжээний мөнгө төлөөд байртай болж байгаа ч түүний дараагийн эх үүсвэр нь хүндрэлтэй, сард төлөх хэмжээ өндөр учраас энэ эрсдэлийг тооцох шаардлага гараад байгаа. Байрны 10 хувийг урьдчилгааг хэрэгжүүлэхээр бол энэ бүх эрсдэлийг тооцож, иргэдэд хүндрэл бэрхшээл учруулахгүйгээр шийдэхээр ярилцаж байна.

    -Гэхдээ нөгөө талд барилгын салбарт зарагдахгүй байгаа олон мянган байрыг зарахын тулд урьдчилгааг 10 хувь болгох хэрэгтэй гээд байгаа шүү дээ?

    -Байрны урьдчилгааг 10 хувь болгосны дараах эрсдэл иргэд дээр л үүснэ. Хүнд 30 жилийн хугацаанд өвчин зовлон, үхэл хагацал тохионо. Үүнийг ч бас бодох ёстой. Банк бол яах вэ. Зээлээ төлөхгүй бол үл хөдлөх хөрөнгийг нь хураагаад авчих байх. Нөгөө талд байрны 10 хувийн урьдчилгаа бол зөвхөн “Буянт Ухаа” цогцолбор дээр биш нийслэлд борлогдохгүй байгаа 48 мянган орон сууцны тухай асуудал энд хамаатай. Энэ бүх асуудлыг тал талаас нь харахгүй бол сэтгэлийн хөөрлөөр шийдэж огт болохгүй.

     

    -Бага дунд орлоготой иргэдийг хамруулахаар хэрэгжүүлсэн “Буянт Ухаа-2” хорооллын үйл ажиллагаатай танилцлаа. Цахилгааны асуудалтай холбоотой санхүүжилтийг төсвийн тодотголоор хассан гэж гүйцэтгэгч компани хэлж байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?

    -Буянт-Ухаа 1,2 хороолол нийслэл болон хөдөө орон нутагт баригдсан барилгуудаас хямд үнэтэй гэдгээрээ онцлог. Бага, дунд орлоготой иргэдэд зориулсан хөтөлбөр. Газар дээр ирж үзэхэд бүтээн байгуулалтын ажил бараг дууссан байна. Байрын дотоод засал орон сууцны гаднах зам талбайн ажил үргэлжилж байгааг харлаа. Эхний ээлжийн 1600 айлын орон сууцыг ирэх арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. Гэхдээ цахилгааны асуудал дээр хүндрэл гарсан байна. Төсвийн тодотголоор цахилгаан авах дэд станцын 1.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хассан. Засгийн газар ирэх оны төсвийг татаж дахин боловсруулах асуудал яригдаж байгаа үед цаг алдалгүй энэ асуудлыг шийдвэрлүүлж болох юм байна гэж харж байна.

    -Байрны 10 хувь дээр эцсийн шийдвэр яг хэзээ гарах вэ гэдэгт та хариулт өгнө үү?

    -Ямар ч байсан энэ сардаа багтаж асуудлыг шийднэ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй