ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга: Засгийн газар 10 хувийн урьдчилгааг эцэслэх хэрэгтэй байна

    -Цахилгааны асуудлыг шийдэж чадахгүй бол “Буянт-Ухаа 2” хороолол энэ жилдээ ашиглалтад орох бололцоогүй гэсэн үг үү?

    -Эхний ээлжийн барилгыг арванхоёрдугаар сарын 5-нд улсын комисст хүлээлгэн өгөх учраас цахилгааны асуудлыг түр хугацаанд шийдэх боломжтой. Үүнээс өмнө төсвийн тодотголоор хасагдсан дэд станцын ажлын санхүүжилтийг Ерөнхий сайдад тавьж шийдэл гаргахын төлөө явна. Бид байраа аль болох хугацаандаа ашиглалтад оруулахын төлөө ажиллаж байна.

    -Борлуулалт ямар төвшинд байгаа вэ. Одоогоор хэчнээн хүн 30 хувийн урьдчилгаагаа төлсөн байгаа вэ?

    -Төрийн албан хаагчид 10 хувийн урьдчилгаа, иргэд 30 хувь гэсэн ялгаатай захиалга авч байсан. Одоо төрийн албан хаагчдад өгсөн квотоо цуцлах шийдвэр гаргаад байна. Учир нь, 10 хувиа төлсөн ч авах үгүй нь тодорхойгүй байгаа учраас иргэдэд нээлттэй явуулахаар болсон байгаа. Гэхдээ иргэд төрөөс байрны урьдчилгааг 10 хувь болгож, 20 хувьд нь баталгаа гаргана гэсэн мэдээлэлтэй холбоотойгоор хүлээлт үүсээд байгаа юм. Уг нь иргэдийн төлсөн урьдчилгаа төлбөрийн эх үүсвэрээр бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлнэ. Гэтэл урьдчилгаа төлбөр дээр хүлээлт үүссэнээс болж барилгын ажил удааширч байна. Тиймээс Засгийн газар 10 хувийн урьдчилгааны асуудлыг эцэслэн шийдэх хэрэгтэй байна. Иргэдийн төлсөн урьдчилгааны эх үүсвэрээр барилгыг ажлыг үргэлжлүүлэх, одоо үүсээд буй эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх санхүүгийн эх үүсвэртэй болно. Энэ талын ажил 10 хувийн урьдчилгаанаас болж зогсонги байдалд байна.

    -Засгийн газраас 10 хувийн урьдчилгааг зөвшөөрсөн. Одоо чухам юун дээр гацаад байгаа юм бэ?

    -Хөрөнгө мөнгөний асуудал дээр гацаад байгаа гэж сонссон. Хөгжлийн банкнаас 200 тэрбумын батлан даалт гаргах асуудлыг ярилцаж, эцэслэн шийдээгүй байгаа юм болов уу гэж харж байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй