ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монголчууд принтерийн хор үйлдвэрлэж байна

    Монголд принтерийн хорны үйлдвэр байгуулагджээ. Тус үйлдвэрийн захирал Г.Галсаннямтай ярилцлаа.

    -Принтерийн хорыг Монголд үйлдвэрлэж байна гэхээр содон сонсогдож бна.Монголд үйлдвэрлэсэн гэхээр хүмүүс хэр хүлээж авч байна?

    -Хандлага бол янз бүр дээ. Зарим нь дэмжинэ, зарим нь Монголд үйлдвэрлэсэн гэхээр чанаргүй гэж ойлгодог. Бид хэрэглээд үзээрэй гээд орхиод явдаг. Ер нь монголчуудын  хийсэн бүтээгдэхүүн чанаргүй гэсэн айдсыг даван туулах  хэрэгтэй болоод байна даа. Бид манай бүтээгдэхүүнийг аваач  гэхээс илүү хэвлэлийн зардлыг чинь  бууруулахад тусалж хамтран  ажиллая гэсэн санал тавьдаг. Бид хороо чанартай хорноос 5 дахин хямд борлуулж байгаа. Ориг гэж нэрлэдэг  чанартай хор 120 000 төгрөг гэдэг бол  бид 27 000 төгрөгөөр ижил чанартай хороо борлуулж байна.

    Принтерийн хор 15-25 эд ангиас бүрддэг

    -Монголын принтерийн хорны зах зээл ер нь ямархуу вэ. Танай үйлдвэр тэр зах зээлийн хэчнээн хувийг татах зорилготой байна?

    -Хувиараа оруулж ирж борлуулдаг хүмүүсийн мэдээлэл гаальд байддаггүй болохоор зах зээлийг нарийн гаргахад төвөгтэй. Ерөнхийдөө жилд 6 тэрбум төгрөгийн буюу 250 нэр төрлийн 120 000 -150 000 ширхэг хор  худалдаалдаг гэсэн судалгаа бий. Бид ойрын 3 жилдээ энэ зах зээлийн 70 хувийг хангаж 4,8 тэрбум төгрөгийг Монголдоо үлдээх зорилготой ажилллаж байна даа. Энэ жил зах зээлийнхээ 20 хувьд хүрч ажиллах төлөвлөгөөтэй байна. Гэхдээ асуудал их  байна. Принтерийн хор бол  принтерийн дагалдах хэрэгсэл. Принтерийн нэгдсэн стандарт Монголд байхгүй. Европт ийм хорд таарах принтер авъя гэж захиалдаг бол Монголд эсрэгээрээ принтертээ тааруулж хор  авдаг. Гэтэл принтерээсээ үнэтэй бас зардал өндөртэй хор олон бий. Ялангуяа төрийн байгуулагууд ийм алдаа их  хийсэн байдаг. Манай хор нэг хуудсыг 13 төгрөгөөр хэвлэдэг бол нэг хуудсыг 132 төгрөгөөр хэвлэдэг хорыг төрийн  байгуулагууд ашигласаар байна. Ер нь Хятадад Монгол, Филиппин гэх мэт Азийн зарим улсад зориулж принтер үйлдвэрлэдэг нь Европ  стандартад нийцдэггүй. Принтер нь ашиглагдахаа байчихсан байхад агуулах дүүрэн хортой байгуулага хүртэл байна. Хамгийн үрэлгэн үр ашиггүй хэрэглээ төрд л  байна. Принтерийн хорны зах зээлийн 40  хувийг төрийн байгууллага эзэлдэг.

    Тэд энэ жил үнийн хамгийн бага санал хэлж 4 тендерт орсон ч ялж чадаагүй. 10 хувийг нь өгөх хүнд нь атгуулсан бол  ялах л байсан байх. Тэгж ажилламааргүй байна гэж Г.Галсанням хэлэв

    -Одоо танай борлуулалт хэр байна?

    -Бид анх үйлдвэрлэлээ эхлэхдээ Монголдоо үйлдвэрлэсэн гэхээр борлуулалт сайн л байна, шуураад авна гэж төсөөлж байсан. Гэтэл одоо агуулахад 134 000 ширхэг хор байна. Манайх хоногт 300-450 ширхэг хор үйлдвэрлэх хүчин  чадалтай ч одоогоор сард 3000 ширхэг хор борлуулж байна. Нөөцөөсөө борлуулалтаа хийчихээд байгаа учир үйлдвэр сул зогсож байна. Ажилчдаа түгээлт борлуулалтандаа явуулж маркетингдаа анхаарч ажиллаж байна даа.

    Хуурайшил, шороо тоос принтерийн эвдрэлд хамгийн их нөлөөлдөг тул БНСУ-д их хөгжсөн принтерийн" хими цэвэрлэгээ" буюу цэвэрлэгээний сервистэй болохоор төлөвлөжээ

    -Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжинэ гэж төрөөс их амладаг. Яг хөрсөн дээрээ энэ амлалт хэр буудаг юм бол?

    -Анх үйлдвэрээ нээх үед гааль, НӨТ-аас чөлөөлөх хуультай байсан ч удахгүй үүнийгээ цуцалчихсан. 6 сарын настай Засгийн газрын тогтоол байсан юм шиг байгаа юм. Үндэсний үйлдвэрлэгчдийг зээл тэтгэлэг олгож л дэмжинэ гэвэл буруу. Гол нь төрөөс үндэсний үйлдвэрлэгчдээс худалдан авалт хийх сэтгэл зүйг бэлдэх хэрэгтэй байна. Үндэсний үйлдвэрлэгчдээс худалдан авалт хийвэл урамшуулах, хөнгөлөлт үзүүлэх гэх мэтээр дэмжвэл бодит дэмжлэг болох болов уу. Нэг үеийг бодоход монголчууд гаднаас юу оруулж ирж борлуулах уу гэхээс илүү юу хийх үү гэж боддог болсон байна. Сэтгэхүй ингэж өөрчлөгдсөн нь сайхан хэрэг.  Өнгөнрсөн хугацаанд ажигласан зүйл гэвэл монголчууд маань аливаа зүйлийг хурдан сурдаг, шаламгай хүмүүс юм. Нэг хорыг манай залуучууд 1 минутад хийж байна. Хятадууд хурдан гэдэг ч 2 минутад хийдэг. Энэ хурдыг ашиглавал бидэнд боломж их байна.

    Б.Намжилмаа

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй