Нуруу нугас, хорт хавдар, зүрхний гажиг гээд Монголд эмчлэх боломжгүй гэгдсэн өвчин тусаж шаналсан иргэд байгаа хэдэн төгрөгөө цуглуулж аваад харийн улсын өртөг өндөртэй эмнэлгийг зорьдог нь нууц биш. Саяхныг хүртэл нуруу нугасны хүнд хагалгааг Монголд хийх боломжгүй байлаа. Харин энэ төрлийн хагалгааг Монголдоо, Гранд Мед эмнэлэгт хийдэг болж олон хүнд амьдрал, баяр баясгалан бэлэглэж байгаа нь тун таатай. Бид энэ удаагийн зочноор Гранд Мед Эмнэлэгт үзүүлж өвчний оношоо тодруулан хагалгаанд орсон МУИС-ийн багш Доктор, Профессор Л.Оюунтай уулзаж ярилцлаа.
-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг уншигчдынхаа өмнөөс хүргэе. Та юуны өмнө өөрийнхөө талаар товч танилцуулна уу?
-Миний нэрийг Оюун гэдэг. Би МУИС-д багшаар 30 гаруй жил ажиллаж байна.
-Та ямар шалтгааны улмаас энэ эмнэлэгт хандаж, ямар хагалгаанд орсон бэ?
-Би олон жил суугаа ажил хийсэн болохоор нурууны өвчин үүсэх шалтгаан болсон байх гэж боддог. Хагалгаанд орохын өмнө нь би зуун метр ч алхаж явж чадахгүй. Жоохон яваад л суухгүй бол хөл өвддөг зовиуртай байлаа. Гранд Мед эмнэлэгт нугалам хоорондын мөгөөрсөн жийргэвчийг сольж, мэдрэлийн ёзоор чөлөөлөх бичил мэс заслыг хийлгүүлсэн. Хүний биед хамгийн зохимжтой үр дүн сайтай материалаар хийгдсэн.
-Та солонгос улс руу хагалгаанд орох гэж яваад буцаад эх орондоо ирж Гранд Мед эмнэлэгт хагалгаанд орохоор шийдсэн гэсэн энэ талаараа ярина уу?
-Солонгос улсад очиж эмчид үзүүлэн шинжилгээ хийлгэн оношоо тодруулсан. Явахаасаа өмнө нь Гранд Мед эмнэлгийг нуруу нугасны мэргэшсэн их сайн эмнэлэг гэж сонсож байсан. Тэгээд хагалгаагаа хаана хийлгэхээ буцаж очоод ар гэрийнхэнтэйгээ ярилцаж шийдье гэж бодоод ирсэн. Монголд буцаж ирэнгүүтээ Гранд Мед эмнэлэгт хандан Монгол, Солонгос нуруу нугасны эмч нарт үзүүлэн дахин шинжилгээ хийлгэсэн. Солонгост тавьсан онош, Гранд Мед эмнэлэгт хийлгэсэн шинжилгээний хариутай яг таарсан. Эмч нар нь оношийн тайлбарыг зурган дээр маш сайн тайлбарлан, ямар хагалгаа хийгдэх талаар ч нэгд нэгэнгүй нарийн хэлж өгсөнөөр би ямар ч эргэлзээгүйгээр энэ эмнэлэгт хагалгаа хийлгэхээр шийдсэн. Хагалгаанд орохдоо ерөөсөө ч айж сандраагүй тайван байсан. Эмч нар нь маш итгэлтэй үнэхээр үйлчлүүлэгчийн төлөө байгаа нь харагдаж байсан.
-Таны нуруу хэзээнээс өвдөж эхэлсэн, энэ хугацаанд ямар эмчилгээ хийлгэж байв?
-Нуруу маш удаан өвдсөн. 10 гаруй жил тэгээд л нээх тоохгүй байсан. Хүн ер нь өвчнөө сайн үзүүлж бага дээр нь оношлуулж байх нь зөв гэдгийг ойлгосон. Гранд Мед эмнэлэгт үзүүлж байх хугацаандаа анзаарахад эртхэн оношоо тодруулан хүндрүүлээгүй байсан бол физик эмчилгээ, дасгал хөдөлгөөн, мөн өвдөлтийн менежмент буюу хатгалтын эмчилгээ зэргээр бүрэн эмчилж болох байсан юм байна гэдгийг мэдлээ. Хэрвээ би үзүүлээгүй дахиад хугацаа алдсан бол мэдрэлийн судсаа дарсаар байгаад суумгай хүртэл болох аюултай байсан.
-Хагалгааны дараах биеийн байдал хэр байна?
-Хагалгааны дараах биеийн байдал үнэхээр гайхамшигтай сайн байна. Бүр итгэмээргүй. Ямар ч хүндрэл зовиур алга. Би өмнө нь өөр хагалгаанд орж байсан. Өмнөх хагалгаатай харьцуулашгүй сайн байна. Мөн хагалгааны дараа ямар ч зовиургүй байхаар тэнхрэхдээ хурдан байна.
-Гранд Мед эмнэлгийн оношилгоо, эмчилгээ танд ямар санагдаж байна?
-Мэдээж оношилгоо сайн, эмчилгээ нь үр дүнтэй. Үйлчилгээ ч мөн адил. Эмч сувилагчдын харьцаа эелдэг, найрсаг учраас сэтгэл санаа хүртэл сайхан байлаа. Эмч нар нь багаараа өдөрт 3 удаа орж ирэн биеийн байдлыг маань асуун зөвлөгөө өгдөг байв. Эмч нарын зөвлөснөөр босож явах ёстой гээд эмнэлгийн тагтан дээр дасгалаа хийгээд явж байхад эх орныхоо уул усыг хараад сэтгэл өөдрөг үйлчлүүлэгчдийнхээ ая тухыг хангасан үйлчилгээтэй санагдсан. Гранд Мед эмнэлгийн хагалгаа хийсэн эмч нар олон газар мэргэжил дээшлүүлсэн дадлага туршлагатай чадварлаг үнэхээр монголын маань ирээдүй болсон эмч нар байна.
-Та эх орондоо бага зардлаар, ар гэрийнхээ дэргэд хагалгаанд орж, эмчлэгдсэн байна? Энэ танд ямар санагдав?
-Гранд Мед эмнэлэг олон улсын түвшинд хүрсэн эмнэлэг гэж хэлмээр байна. Мэдээж давуу тал маш их. Ар гэрийнхэндээ ойр, эх орондоо бага зардлаар хагалгаанд орно гэдэг том боломж. Хүнд ямар ч зүйл тохиолдож болно. Ер нь хүн бүр мөнгөн хуримтлалтай байгаасай гэж боддог. Ямар нэгэн зүйл тохиолдоход бэрхшээлгүй. Эцэст нь хэлэхэд Жигүүр Гранд Группын бүтээн байгуулсан Гранд Мед эмнэлэг шиг ийм олон сайхан хүнд хүртээмжтэй бүтээн байгуулалт монголд их байгаасай. Гадагшаа явах шаардлагагүй эх орондоо бүрэн эмчлэгдэх боломж байна гэдгийг хэлмээр байна даа.
-Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт