Хятадын уламжлалт бүх цайг нэг л цайны ургамлаас гаргаж авдаг. Харин боловсруулах арга, технологиос шалтгаалан “хар”, “ногоон” цай хэмээн ангилдаг. Одоо үед үүнээс өөр цайнууд ч бий болсон. Тухайлбал элдэв ургамал, жимсээр цай хийдэг болжээ.
- Гэхдээ цайг үндсэнд нь зургаан сорт болгон ангилдаг.
- Цагаан цайнд байдаг антиоксидант нь арьсыг эрүүлжүүлж, хөгшрөлтийг удаашруулдаг. Мөн яс сийрэгжихээс сэргийлдэг.
- Ногоон цай нь допамин буюу “аз жаргалын” гормоныг идэвхжүүлж эрч хүч өгдөг.
- Ногоон цай нь бодисын солилцоог сайжруулж, жингээ хэвийн хэмжээнд барихад нөлөөлдөг. Ногоон цайг өдөрт гурван аягыг уувал таргалах эрсдлээс хамгаална.
- Улун цай нь ногоон цай, хар цай хоёрын завсрын бүтээгдэхүүн юм. Уг цай нь арьсыг эрүүл, толигор болгодог. Улун цайнд кофейны агууламж их байдаг тул тх хэмжээгээр ууж болохгүй.
- Хар цайнд флавоноид гэх элемент байдаг. Иймээс хар цай нь амны хөндийн нян бактерийг устгаж, шүдний пааланг хамгаалж, өнгөр тогтохоос сэргийлдэг.
- Хүнд хоол идсэний дараа пуэр цайг уух хэрэгтэй. Энэ цай нь хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж, цусны эргэлтийг сайжруулдаг онцлогтой. Үүний зэрэгцээ биед хуримтлагдсан өөх тос, холестриныг бууруулдаг.
- Цайг буцалж буй усанд хийж хандалдаггүй ажээ. Цагаан, ногоон, хар цайг тусгай хэмийн халуун усанд хийж хандалж уувал жинхэнэ амтыг нь мэдэрнэ.
- Усыг буцалгах үед данх, ус буцалгагчны хананд эрдэс бодисууд нь наалддаг. Энэ нь эргээд эрүүл мэндэд хор болох аюултай. Тиймээс ус цэвэршүүлэгч шүүлтүүр хэрэглэх хэрэгтэй.
- Нэг аяга цайнд нэг халбага цай л хийгээрэй. Ихдүүлвэл цайны өөрийнх нь жинхэнэ амт алдагдана.
- Халуун усанд цайгаа хийн хандалсны дараа тагийг нь аваарай. Тэгвэл цай хүчилтөрөгчөөр ханаж жинхэнэ амтыг бий болгоно.
- Эхлээд аягандаа сүүгээ хий. Дараа нь дээрээс нь цайгаа хийгээрэй. Тэгвэл сүү цайтай сайн сүлэлдэнэ.
- Хэрэв та дүрдэг цай уух гэж байгаа бол халуун усанд хийгээд гурван минут хандлаарай. Ингэсний дараа сүүн дээрээ нэмж хийгээрэй.
- Та цайгаа хандалсны дараа навчаа битгий хаяарай. Дахиад түүнийг хандалж болдог. Хэд хэд хандалсны дараа ашигласан навчнуудаа нийлүүлж байгаад дахин хандлаарай. Цайны навчийг гурван минут л хандалдаг.
- Бүх цай ургамлаас гаралтай учир тодорхой хэмжээний кофейн агуулсан байдаг. Цайнд кофеноос илүү хэмжээгээр кофейн агуулагддаг. Кофейн нь сэтгэл санааг тайвшруулахаас гадна тархины сэтгэн бодох үйл ажиллагааг дэмждэг.
- Дүрдэг цайг хандлах үедээ халбагаараа битгий шахаарай. Тэгвэл цай гашуун амттай болдог.