Улаан лооль буюу бидний хэлж заншсанаар помидор нь бидний эрүүл мэндэд маш чухал ач холбогдолтой ажээ. Бид хүнсний ногоо хэмээн нэрлэж хэвшсэн боловч улаан лооль нь угтаа жимс юм. Улаан лооль нь дотроо Ликопин хэмээх бодис агуулдаг бөгөөд энэ нь бие дэх хортой бодисыг зайлуулах хамгийн чухал зүйл төдийгүй аливаа хорт хавдрын эс бүрэлдэн тогтох болон бусад өвчин эмгэгийн эсрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлдэг гэж судлаачид тогтоожээ.
Ликопин өөрөө байгалаараа хүний биед үүсдэг бодис биш учраас та заавал хоол хүнсээрээ дамжуулж гаднаас авах ёстой байдаг ажээ. Хэдийгээр бусад хүнсний ногоо, жимс жимсгэнд энэхүү бодис агуулагддаг ч улаан лооль шиг өндөр хэмжээтэй агуулдаггүй юм байна.
Сүүлд хийсэн судалгаануудаар ч энэхүү гайхамшигт жимсний ач тусыг олонд харуулсаар байгаа бөгөөд зүрх судас, хорт хавдрын эсрэг мөн холестринийг үгүй болгоход маш ач тустай хэмээн баталжээ. Өдөр бүр тогтмол улаан лооль хоол хүнсэндээ хэрэглэхээс гадна 500 мл улаан лоолийн шүүс уухад л Ликопиний бүрэн ашиг тусыг мэдрэх болно. Энэ нь та өдөрт ердөө ганц стакан уухад л хангалттай гэсэн үг юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт