ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Г.Пүрэвбат: Согтохоороо омогтой болдог хүн урьд төрөлдөө асур явжээ

    Ярилцлагын төгсгөл хэсэг

    Г. Пүрэвбат: Орчлон хорвоо тэр аяараа амьд зүйлсийн хэлхээ юм шүү

    -Ямар үед сүнс төрлөө олохгүй уддаг вэ?

    -Сүнс төрлөө олохгүй удах нь маш муу. Зарим хүн үхсэнээ мэддэггүй, огт итгэдэггүй. Өөрийгөө мөнх хэмээн баримталсан аймшигтай атгаг буюу үнэмшилд эзлэгдээд үхлийн тухай ямар ч бэлтгэл ойлголт байхгүй, зуурдад хэдэн мянган жилээр гацдаг тохиолдол бий. Энэ бол аймшиг. Орчлонд бясалгалаараа гацдаг тохиолдол байдаг. Бясалгал хийж байгаад өөрийнхөө оршсон сэтгэлийн амар амгаланд хэтэрхий автаж, биеэсээ гарч чадахгүй хэдэн зуун жил суучихдаг. Үүнийг манайхан “Бясалгалаар хаагдсан буюу орчлонд амирласан хүн” гэдэг. Ингэсэн үед бие нь хатуужиж, чулуу шиг болчихдог. Тэгсэн хэрнээ замхарч мууддаггүй.Нэгэн зүйлийг сонирхуулж ярихад Богд ламыг Төгсбуянт хийдээ байгуулах гэж байхад нь бясалгалд хаагдсан даяанч газар дороос гарсан юм гэнэ лээ. Бясалгалд хаагдсан хүнийг бодьсадын арван газрын эрдмийг олсон дээдэс сэрээж чаддаг. Богд ламтан түүнийг сэрээсэнд бясалгагч бодьсадын арван газрыг олсон их эрдэмтэй хүн байна гэдгийг таниад хэдий үеийнх вэ гэж асуухад Богд лам өөрийгөө хэлсэнд бясалгагч “Намайг цагаас минь эрт босгочихлоо. Миний босох цаг биш байна” гэж өөрийнхөө биенээс илч гаргаад, хумхын тоос үлдээлгүй нирваан дүрийг олж байсан гэж ярьдаг юм билээ.Үүнийг манайхан өөрөө өөрийгөө орчлонд хаах нь мухардалд орсон арга гэж үздэг тул цээрлэдэг.

    -Бурхан болсон хүний зургийг зуруулаад гэртээ байнга тавих нь зөв үү?

    -Өнгөрсөн хүний зургийг бүтээлгэдэг, бүтээлгэдэггүй ёс гэж бий. Зарим хүний зураг харах болгонд харамсал, гашуудал, эмгэнэл төрүүлж байдаг. Хөргийг нь гэртээ тавьчихаад “Намайг ийшээ явахад хойноос хараад байх юм” гээд зурагтайгаа хүртэл аминчилж ярьдаг хүн байдаг. Хөргийг зуруулахдаа жирийн нэгэн зүйл мэтээр хөнгөн хуумгай хандаж болохгүй. Орчлон хорвоо тэр аяараа амьд зүйлсийн хэлхээ юм шүү гэдгийг сайн ойлгож, ямарваа зүйлийг жижиг сажиг гэж бодолгүй зөв билгээр, зөв сэтгэлээр хандаж, учирлан таних хэрэгтэй юм. Харин ачтай, буянтай сайн багш , номтой эрдэмтэй, сайхан дурсамж үлдээж байсан хүний хөргийг зураад тавьчихвал харах болгондоо тэр хүнээ хайрлаж хүндэлнэ. Хүндлэх сэтгэлийг төрүүлж буй зураг бол сайн нөлөө өгдөг.

    -Зарим хүн гэртээ зураг зуруулж тавиад зохисонгүй гэж яриад байдаг. Энэ бас учиртай биз?

    -Зурсан зургийг хаана, хэрхэн байрлуулах томоохон шинжээ бий. Урсаж байгаа голын урсгалыг хаалга руугаа харуулаад тавибал тэр айлын гэрээс эдийн гарз байнга гарна. Урсгалыг нь дотогшоо гэр рүүгээ хандуулж тавибал буян хишиг орох бэлгэ дэмбэрэлтэй. Зарим нэг алдартай зураачийн бүтээл гай дагуулдаг. Тавьсан газар болгонд нь гал гарч, зураг нь шатахгүй үлдчихдэг тохиолдол байдаг. Тухайн зургийг бүтээсэн хүн сэтгэлийн чадал хэр олж, гайхамшигт нэвтрэн, амьдчилан бүтээж чадсан байна вэ гэдгээс их шалтгаалдаг юм.

    Өнгөрсөн хүнийг туулайн зоо шиг газар нутаглуулбал үр хүүхдүүд нь хоосордог жамтай

    -Бурхны номд газрыг шинждэг ямар ёс байдаг вэ?

    -Аливаа нэгэн газрын байрлал хүний амьдрал ахуйтай маш нарийн уялдаатай. Тиймээс “Хүний баян, үгээгүй, дордос, нас урт, нас охор байх, мэргэн, мунхаг, өлзийтэй, харгис байх цөм газрын гайхамшгаар болмуй” хэмээн өгүүлсэн байдаг. Газрыг таван махбодь хийгээд 12 жил, дөрвөн зүг, найман зовхис, найман хөлөлтэй нь нягтлан шинжинэ. Өндөр уул их байвал өчүүхэн уул нь чухаг болчихдог. Ихэнх уул намхан байвал өндөр уулыг эрхэм болгож шинждэг. Эртний ном сударт заан мэт уулны хавирга дээр нь, арслан мэт уулын мөрөн дээр нь, гахай мэт уулын хоншоор дээр нь, морин мэт уулын хөлд нь, хасаг мэт уулын хүрдэн дээр нь, хөрөө мэт уулын хошуун дээр нь, ойл мэт уулын гэдсэн дээр нь, шувуу мэт уулын далавчин дээр нь могой мэт уулын сүүлэн дээр нь, хөшиг мэт уулын төв дунд нь сайн байна гэх мэтчилэн янз бүрийн хэлбэрээр шинждэг.

    -Тийм жилтэй хүн тэр газар бууж, суух нь зохистой гээд сударт заасан байдаг уу?

    -Байлгүй яахав. Тухайлбал, туулай жилтэй хүн харцага шунгаж буй мэт газар буучихвал үхэл тасрахгүй. Өнгөрсөн хүнийг уулын хөтөл, туулайн зоо шиг газар нутаглуулбал үр хүүхдүүд нь үгүйрч хоосордог жамтай.

    -Та жишээ болгож үүнтэй холбоотой зүйл сонирхуулж яриач?

    -Аавыгаа өнгөрсөн хойно нь нэгэн зурхайчаас хүүхдүүд нь газар асуутал “Уулын орой хөтөл дээр нутаглуул” гэж зааж өгчээ. Зурхайч аавтай нь өс хонзонтой байсныг хүүхдүүд нь мэдээгүй байж л дээ. Хүүхдүүдийг нь хорлолоо гэж бодсон чинь харин ч жигтэйхэн баяжиж эхэлжээ. Зурхайч “Миний зааж өгсөн газарт тавьсан байхад хүүхдүүд нь яагаад баяжчихав” гэж гайхаж бодоод байсан чинь аав нь Харцага нэртэй байж. Тэгэхээр туулайн зоон дээр суусан харцага хоолоор яаж гундах билээ дээ.

    -Эцгийн газрыг буруу сонговол үр хүүхдүүдэд нь муу нөлөөтэй гэлцдэг юм билээ...

    -Хүний задарч дуусаж буй бие цогцос тодорхой хэмжээний эрч хүчийг гадагшаа цацруулж байдаг. Сүнс нь зуурдын үед задралд орж, тодорхой хэмжээнд сонголт хийсэн үрээр төрөл аваад шилждэг. Бие задрах хугацаанд амьд байхдаа ямар эрч хүчтэй байсан яг тийм түвшний эрч хүчийг өөрөөсөө гаргадаг. Эрчим задарч гарахдаа ижил хэмнэлтэй эрчмээ тэтгэдэг. Нэгдэж буй ижил эрчимтэй хүн бол удмынх нь хүн байдаг. Амьд хэмнэл долгионыг өнгөрсөн аавынх нь долгион тэтгэж байдаг. Хэрвээ аав, ээжийгээ ачлахгүй буруу газар оршуулбал тэндэх газрын гэм, задралын эрчмээр дагалдаж, үр хүүхдүүдэд нь муугаар нөлөөлж доройтуулдаг. Зөв газар нутаглуулбал тэтгэж, эрч хүч өгч байдаг. Тиймээс өнгөрсөн хүний оршуулгын зан үйлд ухвар мөхөс хандаж хэзээ ч болохгүй.

    Архи уухаараа хөл дээрээ явж чадахгүй болчихдог хүн байдаг. Ийм хүн урьд төрөлдөө бэрд байжээ

    -Архийг идээний дээж хэмээн хүндэлдэг ч хорт муу идээ гэлцэх нь их. Энэ талаар та яриач?

    -Бурхан багш “Шүүдрийн дуслын чинээ архи уусан хүн миний шавь биш” гэж айлдсан байдаг. Сарангэрэлт бурхны үед хар зүгийн их номлогч багшийн шавь нар нь бурхныг шүтээд, өөрийг нь хүндлэн дээдлэхгүй болохоор атаа хорсол нь ихэд төрж, бурхныг хараан зүхэж, орой унтахад зүүдэнд нь хар тэнгэр болон ирж, архи хэмээх идээг өгсөн гэдэг. Маргааш босоод багш нь архи гэдэг ундааг нэрж гаргажээ.

    Үүнийг хүмүүс “Ус” хэмээн андуурч ууснаас бузартаж, цөвүүн цаг болоход ус мөрөн шиг элбэг болсон. Монголчууд архийг есөн шидтэй ундаа гэж ярьдаг. Нэгдүгээрт: Галзуу зөгийн бал мэт хүч байдаг учир архи уусан хүн дахин уух гэж тэмүүлдэг. Хоёрдугаарт: Үхсэн хүүрийн мах лугаа адил хүчин байдаг тул уусан хүний бүх эрхтэн гэмтэж, өнгө зүс нь харлан, шүд нь унаж, амьд хүүр лүгээ байдалд шилждэг. Гуравдугаарт: Галзуу нохойн шүлс мэт хүч байдаг учир архи уунгуут зодолдон уралцаж, цус нөжөө гаргахаас буцдаггүй. Дөрөвдүгээрт: Галзуу цагаан арслангийн тархи мэт хүч байдаг тул омогтой болж, айж ичихээ больдог.

    Тавдугаарт: Галзуу зааны амны хөөс адил хүч байдаг тул хүртсэн хүн улам улангасаж уух гэж дайрдаг. Зургадугаарт: Шулмасын есөн бүжиглэгчийн чөмөг хэмээх муу хүчин лүгээ адил чадал байдаг тул өөрийн бие хяналтгүй болж, тогтож сууж чадахаа больж, босон харайн дэвхцдэг. Долдугаарт: Галзуу чонын нүдний цөцгий мэт муу хүч байдаг тул аливаа нэгэн зүйлийг тогтон харж чадахаа больж, нүдний чадавх буурдаг. Наймдугаарт: Эм мангасын умайн цус мэт хүч байдаг тул архийг хүртэхээр хамт төрсөн тэнгэр нь хүнээс дайждаг. Есдүгээрт: Сэтгэлд муу хүчин баттай сууснаас бие хяналтгүй болж, гал мэт дүрэлзэн, салхи мэт бужигнуулж, юу ч хийхэд бэлэн байдалд аваачдаг.

    -Архи  уусан хүнийг зан авираар нь шинждэг ёс байдаг гэл үү?

    -Бурхны сударт архи уусан хүнийг гаргаж буй зан авираар нь шинжсэн байдаг. Согтохоороо хэрүүл хийж, жигтэйхэн омогтой болдог хүн байдаг. Ийм хүн урьд төрөлдөө асур явжээ. Асур гэж атаач тэмцэлтэй тэнгэр юм. Архи уухаараа жигтэйхэн их зовлонгоор уйлдаг хүн байдаг. Ийм хүн урьд төрөлдөө тамд байж байгаад хүн төрөл авсан гэдэг. Зарим хүн архи уухаараа жигтэйхэн дуулж, сайхан ааштай болчихдог. Ийм хүн урьд төрөлдөө хүн байжээ. Согтохоороо ярьж чадахаа больж, хэл нь ээрч муурдаг хүн байдаг. Ийм хүн урьд төрөлдөө адгуус байсан гэдэг. Архи уухаараа хөл дээрээ явж чадахгүй болчихдог хүн байдаг. Ийм хүн урьд төрөлдөө бэрд байжээ.

    -Өнөө цагт архийг идээний дээж гээд л бүх зүйлд хэрэглэж байгаа шүү дээ?

    -Энэ нь учиртай юм. Ийм муу идээ гарангуут Сарангэрэлт бурхан амьтанд туслахын тухайтад архийг таван мах, таван рашаан болгож чадах ид шид бүтээж, орчлонгийн хүлээснээс гэтэлж болох гайхамшигт ундаанд хувиргах увдисыг зааж өгсөн. Рашаан болгосноор дотоод тахил болгож бурханд өргөн, алтан ундаа болгон сэржим өргөдөг.

    Гэтэл өнөө үед архийг ингэж хувирган хүртэж чаддаг чадалтан байхгүй. Эгэл хүн архийг хамаагүй дур зоргоороо уувал дээр өгүүлсэн есөн шидэд хорлогдоно. Тэгэхээр арслангийн харайсан газар үнэг дуурайж харайгаад ууцаа хугалж үхэх, гарьдийн дэвсэн газар болжмор дуурайж дэвээд жигүүрээ хугалж унахтай адил юм. Архинаас болж үүдсэн асар олон нүглийг хэлж яахин барах билээ.

    -Хүний гайхамшигт чадварын тухай бурхны номд хэрхэн өгүүлсэн байдаг бол оо?

    -Хүний гайхамшигт чадварын тухай алийг хэлж барах вэ. Бүдүүн хоолоор бус салхи эрчим хүчээр хооллодог хүн байдаг. Агаар салхиар хооллож, эрчим хүч авсан бие нь залуужиж сайхан болдог. Газрын татах хүчтэй зохилдсон нарийн тогтолцооноос өөрийгөө чөлөөлж чадах боломж хүнд бий. Агаарт нисэж, хөөрч чаддаг хүмүүс одоо ч гэсэн бий. Өөрийнхөө дотоод хий, илчийг бадрааж даарч хөрөхийг ялчихсан, туршилтад оруулаад хөргөгчинд хийхэд бүлээн болтол нь халуу дүүгүүлээд суудаг бясалгагч нар байна. Даарч хөрнө, өлсөж цангана гэж байхгүй ийм хүмүүс хаана ч амьдарсан өөрийн эрхшээлийг бүрэн олж чадаж байна шүү дээ.

                                                                                                                            Г.Батцэцэг 

                                                                                                                                                          

        

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй