ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Японы автомашины бүх шоунд оролцож байлаа

    Д.Оюунбаатар автомашины хорхойтой. Хөлөглөх уу, хаях уу гэж эргэлзсэн хэний ч автомашиныг засч, шинэ загвар, содон шийдэлтэй болгох нь түүний авьяас, бас дуртай ажил. Тэрбээр хоббигоороо амьдарч яваа. Монголд “автомашины хувьсал”-ыг хөгжүүлж буй түүнийг хүмүүс “Обо” нэрээр нь сайн мэднэ. Энэ нэр өдгөө түүний нэрийнх нь хуудас болжээ.“Obo customs car” клубийн захирал Д.Оюунбаатарыг “Гоё хуудас” буланд урилаа.

    Обо:1999 онд шавь нартайгаа хамтраад спорт жижиг тэрэг өөрчилж, өөр загвартай  болгосон. Тэр үедээ л тасархай байсан даа. Одоо харахаар инээд хүрдэг юм. Надад Япончуудаас суралцсан зүйл чамгүй бий. 2010 онд Монголд ирж, залууст шинэ зүйл харуулж мэдрүүлэх зорилгоор автомашины томоохон гарааш байгуулаад олонд үйлчилж эхэлсэн. Багадаа аавыг ажилд явахаар мотоциклио задлаад угсарчихдаг байлаа. Тэр үед одоогийнх шиг телевизор, хөгжим, зургийн аппарат гэж байсангүй. Аав Орос руу байсхийгээд л явна. Авчирсан эд зүйлсийг нь сонирхож, заавал задалж үзнэ. Нэг удаа телевизор задалж байгаад тогонд цохиулж сарвайтлаа унасан. Тэгсэн ч хашрахгүй үзээд байна шүү дээ. Автомашины хувьслыг тэргүүлдэг АНУ, Австрали, Япон, Малайз зэрэг нэлээн улс бий.  Монголд хоёр жилийн өмнөөс хөгжиж, хүмүүс ойлгодог  болж байна. Сүүлийн үед залуучууд шинэ машинаа гоё болгуулъя гээд зорьж ирдэг болсон.

    -Хобби чинь танд тухтай амрах зав гаргадаггүй бололтой. Автомашинтай байнга ноцолдож харагдах юм?

    -Энэ зун амрахаа хойш тавиад ажиллалаа. Гэхдээ завгүй гээд өөрийгөө роботтой зүйрлэнэ гэж юу байхав. Гэр бүлтэйгээ хөдөө салхинд гарч, хэд хоног амраад ирсэн. Энэ сарын 6-7-нд ОХУ-ын Иркутск хотод болох “Байкал мотор шоу” тэмцээнд оролцохоор шийдэж, ажил руугаа ханцуй шамласан.

    -Автомашины шоу, тэмцээн гэхээр таны толгой сэргэдэг юм биш үү. Магадгүй авьяас, ур чадварыг чинь нэг талаар хөглөдөг ч байж болох?

    -10 жилийн түүхтэй тэмцээнд анх удаа оролцож байна. Хоёр жилийн өмнө төлөвлөсөн ч тухайн үед нөхцөл бололцоо хараахан бүрдээгүй юм. Есөн номинациар өрсөлдөх тэмцээний проект, стиль төрөлд Монголоо төлөөлж, хоёр автомашинтай оролцсон. Товлосон хугацаа нь дөхөх тусам нойр хоолоо мартаад зүтгэсэн дээ. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, “Auto tuning” ангилалд өрсөлдөн түрүүлж, гран при, 100000 рублиэр шагнууллаа. Уг ангилалд автомашиныг хэрхэн тоноглосныг гол шалгуураа болгодог юм.

    -Өөртөө хэр их итгэлтэй байна вэ?

    -2006-2014 оны хооронд Японы автомашины бүх шоунд оролцсон. Хамгийн хэцүү нь Монголдоо болохгүй, бүтэхгүй, боломжгүй гэх зүйлтэй алхам тутамд таарч байна. Манайд албан байгууллагын ажилчдын хүнд суртал ямар их байнаа. Хүмүүсээс туслалцаа авах асуудал гарахад янз бүрийн шалтгаанаар ажил хойшлох юм. Надад өөрөөс хамаарах зүйлд санаа зовж байсан удаа ховор.

    -Монголын залуус энэ тэмцээнд оролцдог ч амжилт гаргасан тухай одоохондоо сонсогдоогүй?

    -Өнгөрсөн жил М77 спорт клубийн залуус өөрийн бэлдсэн автомашинаар оролцсон. Энэ жил Эрхүүд болсон “Дрифт шоу” тэмцээнд нэг залуу амжилттай оролцсон байна лээ. Тэр үеэр би хөдөө ажилтай явж таарсан тул үзэж амжаагүй. Дараа жил энэ тэмцээнд оролцож, өөрийгөө сорих бодолтой байгаа. Автомашины хувьслыг тэргүүлдэг АНУ, Австрали, Япон, Малайз зэрэг нэлээн улс бий.  Монголд хоёр жилийн өмнөөс хөгжиж, хүмүүс ойлгодог  болж байна. Сүүлийн үед залуучууд шинэ машинаа гоё болгуулъя гээд зорьж ирдэг болсон. Намайг телевизээр “Авто хувьсал” нэвтрүүлэг хийж эхлэхэд залуучууд өөрийн авьяас, нөөц боломжоо ашиглаж, ийм чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг клуб нээгээд ажиллуулж байна. Миний хувьд өрсөлдөхөөс илүү тэдэнд баярлаж, олон зүйл сэдэж, санаачилж хийгээсэй гэж боддог. 1999 онд шавь нартайгаа хамтраад спорт жижиг тэрэг өөрчилж, өөр загвартай  болгосон. Тэр үедээ л тасархай байсан даа. Одоо харахаар инээд хүрдэг юм. Надад Япончуудаас суралцсан зүйл чамгүй бий. 2010 онд Монголд ирж, залууст шинэ зүйл харуулж мэдрүүлэх зорилгоор автомашины томоохон граж байгуулаад олонд үйлчилж эхэлсэн.     

    -Улаан шаргал таны дуртай өнгө үү?

    -Надад энэ өнгө урам зориг хайрлаж, эрч хүч өгдөг. Би тэмцээнд оролцохдоо улаан, шаргал өнгө сонгох дуртай.

    -Японыг зорьсон нь танд өөрийгөө хөгжүүлэх зөв алхам байсан гэж боддог юм?

    -Улсаа хөгжүүлэхийн тулд япончууд АНУ, Итали руу хөл тавьсан байдаг. Технологийн анхдагч орнуудад инженер техникчдээ бэлтгэж чадсан. Монголчууд бүтээлч сэтгэлгээтэй залуучуудаа гадаадад бэлтгэх хэрэгтэй. Харин тэд эх орондоо ирж, сурсан эрдмээ харуулах ёстой. Манайхан нэг нэгнээ дэмжихдээ муу. Сэтгэлээс илүү мөнгө бодож ажилладаг. Аливаа зүйлд аминч, хувиа бодсон зангаар ханддаг дутагдалтай. Монголд бие биенийхээ дээр гарч амьдрахыг хүсдэг хүн олон бий. Азид монголоос өөр ийм үзэл хандлагатай орон цөөн.

    -Сонирхол тань таныг хилийн дээс алхуулж, амжилт руу хөтөлсөн байх аа?

    -Амьдралаас давсан хэрэглээтэй байж хобби руу хошуурах хэрэгтэй. Хобби сонирхол төдий байвал амархан унтарна.

    -Автораллид  уралдах хүсэл төрдөг үү?

    -Хүүхэд байхаасаа техникт сонирхолтой өссөн. Дрифтийн спорт монголд хөгжөөд дөрвөн жил болж байна. Энэ тэмцээнд хоббигоо хөгжүүлж 60 нас хүртлээ оролцоно. Хоббидоо эргэж буцахааргүй хөтлөгдсөн болохоор уралдахаас татгалзаж чаддаггүй. Ирэх жилийн автораллид уралдахаар УАЗ 469 автомашин зэхсэн. Түрүүлэхдээ гол нь бус тэмцээнд оролцож, эрч хүч, эр зоригийг мэдэрч кайф авах сайхан. Авто, мото спортын тамирчдад зориг, хурд их нөлөөлдөг. Авто стилийн төрлийг ерөнхийд нь тав ангилдаг. Спорт, гэр бүл аяллын, 4x4 буюу жийп машин, VIP буюу тансаг зэрэглэл, Bike буюу мотоциклийн стиль багтдаг. Стиль бүрээс нэг нэг автомашинтай болохыг хүсдэг.

    -Таны хоббид дүү нар тань өөрийн эрхгүй татагдчихсан байна лээ?

    -Тийм ээ. Манай нэг дүү инженер мэргэжилтэй. Японд байхдаа ямар автомашин шоуных, ямар нь тэмцээнийх байдгийг харж судалж,  дөрвөн удаа дадлага хийсэн .

    -Сониуч зан чинь таныг техниктэй нөхөрлүүлсэн юм шиг санагддаг?

    -Долдугаар ангийн сурагч байхдаа мотоцикльтэй нөхөрлөсөн. Аавыг ажилд явахаар мотоциклио задлаад угсарчихдаг байлаа. Тэр үед одоогийнх шиг телевизор, хөгжим, зургийн аппарат гэж байсангүй. Аав орос руу байсхийгээд л явна. Авчирсан эд зүйлсийг нь сонирхож, заавал задалж үзнэ. Нэг удаа телевизор задалж байгаад тогонд цохиулж сарвайтлаа унасан. Тэгсэн ч хашрахгүй үзээд байна шүү дээ. Манай аавыг  Дашдоржгочоо гэдэг. Орос хэлний багш. Надад багш сайхан мэргэжил гэж зөвлөж ятгасаар байгаад шугам зураг, хөдөлмөрийн багш болгож билээ. Би 84 дүгээр сургуульд 11 жил мэргэжлээрээ ажилласан. Мэргэжлийнхээ дагуу дизайнерын чиглэлээр Японд хоёр жил тэтгэлгээр суралцсан. Тэнд байхдаа япончуудын хөдөлмөрч зан чанараас суралцсандаа баярладаг. Тэднээс сурсан бүхэн одоо хэвшил болжээ. Япончууд сэтгэл, итгэл, найдварыг эрхэмлэдэг. Тиймээс ажилдаа сэтгэлтэй хүнийг хайдаг.

    -Монголд ирээд нийгмийн уур амьсгалыг мэдрэх хэцүү санагдсан уу?

    -Онгоцноос буухад л мэдрэгдсэн. Үйлчилгээний ажилтнуудын их зан, хүнд суртал өөрийн эрхгүй бухимдал төрүүлж байлаа. Монголчуудад хүүхдээ багаас нь хүнтэй зөв харилцах харилцаанд сургадаггүй том дутагдал одоо ч байсаар байна.

    -Гэр бүлээрээ автомашин сонирхдог айл танайхаас өөр байхгүй л  байх?

    -Амьдрахын тулд хүн юу ч хийж болно. Харин сонголтоо зөв хийсэн байх хэрэгтэй. Гэр бүл тэр хүний хамгийн найдвартай, итгэлтэй бат цайз байх ёстой. Амьдралынхаа хэрэглээнээс давж байж хүн хоббигоо хөгжүүлдэг. Миний хувьд амьдралаа хоббитойгоо эн тэнцүү авч яваа учраас гэр бүл маань дэмждэг. Манайх гэр бүлээрээ автомашины хоббитой. Том хүү автомашины уралдаан сонирхдог тул машиныг нь зэхэж байгаа. Бага хүү интерьер дизайнер болох хүсэлтэй. Надад “аав аа, би машины дотор талыг тасархай болгодог болгоноо” гэдэг юм. Энэ жил том хүү маань компьютерийн программист, дизайнерын ангид суралцаж байгаа.

    -Та автомашины холбогдолтой сэтгүүл их захиалж унших юм?

    -Би Японы хамгийн их уншигчтай таван сэтгүүл захиалдаг. Jlug, сustom car, Audio car, 4w зэрэг сэтгүүл байнга уншдаг. Энэ сэтгүүлүүдийг уншихын тулд хармаандаа байгаа мөнгөө шавхаад авсан ч удаа бий. Оймсоо цоорхой байсан ч уншдаг сэтгүүлдээ бол мөнгө харамгүй үрж чадна. Японд жил бүр “Токио автосалон”, “Нагояа автотрейд” зэрэг томоохон шоу болдог. Тэмцээнд оролцохоор Японыг нэгдүгээр сард зорьдог. Тэнд очсон өдрөө амраад л маргааш нь ажилдаа ордог. Нөхдүүд ч арваннэгдүгээр сараас “Обо хурдан ирээрэй. Захиалга авчихсан шүү” гээд холбоо бариад эхэлдэг юм.

    -Японд зохиогддог шоу тэмцээнд “Obo customs car” логогоо тавьдаг биз дээ?

    -2011 онд Японы алдартай байкер Кагаяама Юүкиогийн уралдааны мотоциклийн их бие дээр клубийнхаа логог бүтэн жил байршуулах эрх авсан. Кагаяама тэр жил оролцох бүх тэмцээндээ мотоцикльтойгоо уралдаж, Монголын логог дэлхийд сурталчилж таниулсан. Энэ бол бидний хувьд маш том амжилт. Порт чиглэлийн автомашинтай холбогддог хүрээнийхэн дундаа би хамгийн ахмад нь. Гэхдээ өөрийгөө хөгшин гэж хэзээ ч боддоггүй.

    -Ойрын гурван жилд юу хийхээр төлөвлөсөн бэ?

    -Бодож төлөвлөсөн зүйлүүд бий. Тэмцээнээс ирчихээд зарим нэг ажлаа хэрэгжүүлэх санаа байна. Өнгөрсөн жил замын цагдаа нар надтай ярилцаад санаа авч хийсэн хэдэн ажил бий. Зургаан ажил төлөвлөсний хоёр нь мөнгөөр шийдэгдсэн. Нэг нь улаан шон, нөгөө нь зам дээр шугам татах. Манайханд даанч бэлэнчлэх сэтгэлгээтэй амьдрах юм. Ийм зан хөгжлөөс хойш нь чангаагаад байна шүү дээ.

     

    Обо "Байкал мотор шоу - 2014" олон улсын тэмцээнд Автомашины стилийн төрөлд "Гран-При", Дрифтийн төрөлд II байр, Инженерийн төрөлд III байрт шалгарчээ

    "Обо Customs Obo" клубийн тамирчид

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй