Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас жил болгон бүх нийтийн цэвэрлэгээний 90 минут ажлыг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд маргааш буюу дөрөвдүгээр сарын 25-ний өдөр бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Гэвч коронавирусийн халдварын дэгдэлттэй холбоотой олон нийтийн бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс энэ жилийн бүх нийтийн цэвэрлэгээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагууд хийхээр болсон гэлээ. Харин аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагаа ухамсарлан өөрийн байгууллагын гадна орчныг цэвэрлэхийг уриаллаа.
Түүнчлэн Улаанбаатар хотын захирагчийн албанаас коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлийн хэмжээнд халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг хоёрдугаар сараас эхлэн хийж байгаа аж. Тодруулбал нийтдээ 8646 км замд хоёр удаа халдваргүйжүүлэлт хийжээ. Гурав дахь удаагийн ажиллагаа ирэх даваа гарагт нийслэлийн гол гудамж руу чиглэсэн байдлаар хийгдэнэ. Түүний зэрэгцээ машин хүрэх боломжгүй булан тохой, хүүхдийн тоглоомын талбай, амралтын газрын сүүдрэвч зэрэг байршлуудад халдваргүйжүүлэлтийн ажил хийгдэж байна. Халдваргүйжүүлэлтийн ажиллагааг энэ сарын 30 хүртэл хийнэ хэмээн хэллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт