ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    КОРОНАВИРУСИЙН 34 ДЭХЬ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

    Коронавирусийн батлагдсан нэг тохиолдол шинээр бүртгэгдлээ. Уг тохиолдол нь Алтанбулаг боомтоор 18-нд Монгол Улсад орж ирсэн Монгол Улсын иргэн юм байна. 

    Тус иргэн нь гэр бүлээрээ ирсэн тээврийн жолооч бөгөөд хилээр орж ирээд тусгаарлалтад байсан, эхнэрт нь ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй тусгаарласан талаар ЭМЯ мэдээллээ.

    ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:  "Өмнө нь Алтанбулагийн хилээр иргэдээ оруулах, тусгай үүргийн нислэгээр хүмүүсээ авчрах явцад коронавирусийн тохиолдол зөөвөрлөгдөх эрсдэл байсан. Харин тээврийн жолоочоос коронавирус илэрсэн нь дахин нэг эрсдэл бий болсныг харуулж байна.

    Өвчлөл бүртгэгдсэнээс хойш хугацаанд 79 жолоочийг тусгаарлаж, ажиглалт, шинжилгээ хийсэн. Тухайн жолоочтой ойрын хавьтал болсон хяналт, шалгалтын ажилтнуудыг тусгаарлаж, шинжилгээ хийнэ. Гэхдээ тэдгээр ажилтнууд бүгд хамгаалалтын хувцас хэрэгсэлтэй байсныг энд тодотгох нь зүйтэй" гэв.

    Шинээр бүртгэгдсэн тохиолдол нь хоёрдугаар сарын 21-нд ОХУ-аар дамжин Унгарын Будапешт хот хүртэл явсан өгүүлэмжтэй аж.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй