СOVID-19 буюу коронавирусийн халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр/2020.04.13/ ээлжит мэдээллээ хийж, энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг зарлалаа.
Тэрбээр "2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын нэгэнд нь коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсад 17 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 4 нь эдгэрч эмнэлгээс гарч хяналтад байна.
Дөрөвдүгээр сарын 12-нд ОХУ-аас ирж Дархан-Уулд ажиглалтад орсон иргэдээс коронавирус илрээгүй" гэсэн мэдээллийг өглөө. Мөн урин дулаан цаг ирж байгаа учраас иргэд гадуур ихээр явах, маск зүүхгүй зэрэг зөрчил гарч байгаа учраас хөл хориог чангатгах ажлын хүрээнд дугаарын хязгаарлалттайгаар автомашиныг хөдөлгөөнд оролцуулна гэсэн шийдвэрийг ЭМЯ-с дэмжихгүй байгаагаа илэрхийллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт