Европ тивд коронавирусийн халдвараар нас барж буй нийт хүмүүсийн гуравны хоёр нь эрэгтэйчүүд гэж ДЭМБ-ын Европ дахь бүсийн захирал Ханс Клуг мэдээлжээ.
Энэхүү тоон мэдээллийг лхагва гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр ил болгосон байна. Эрчүүд ямар шалтгааны улмаас эмэгтэйчүүдээс илүү их нас барж байгаа нь тодорхойгүй хэвээр.
Европт нөхцөл байдал хүнд байгаа учраас тайвшрах цаг болоогүй гэдгийг Клуг онцолжээ. Тэрбээр тархалтыг зогсоохын тулд хязгаарлах арга хэмжээг үргэлжлүүлэхийг улс орнуудад уриаллаа.
Дэлхий даяар нэг өдөрт коронавируст халдварын 80’316 шинэ тохиолдол илэрснээр нийт халдвар авагсдын тоо 1’511’342 хүрлээ. Мөн нэг өдөрт 6367 хүн нас барснаар нийт нас барагсад 88’403 болоод байгаа юм.
Эх сурвалж: NHK
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт