ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ӨНӨӨДӨР ХОЁР ХҮН ЭДГЭРЧ ХӨСҮТ-ӨӨС ГАРЛАА

    ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү: Өнөөдөр хоёр хүн ЭДГЭРЧ ХӨСҮТ-ээс гарч байна. Таван төрлийн шинжилгээнд гурван өдөр дарааллан коронавирусыг илрүүлэх шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Мөн цаашид сувилалын газар хяналтаа үргэлжлүүлнэ. Монгол Улсын Ерөнхий сайд covid-19 шинжилгээг өргөжүүлж, лабораторийн хүчин чадлыг нэмэх тухай чиглэл өгсний дагуу ХӨСҮТ дээр нэмэлтээр нэг лабораторийн шугам нээгдэж байна. Хятадын элчин сайд 5000 мянган оношлуур хандивласан. Улсын хэмжээнд уушгины хатгаагаар өвдсөн хүмүүсийг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч, хяналтын шинжилгээ хийж байна.

    Франц иргэний бие сайн байна. Тус иргэний ажиллаж байсан компани ХӨСҮТ-ийн ажилчдад цалин урамшуулал болгож 100 сая төгрөг хандивлалаа.

    2020 оны дөрөвдүгээр сарын 6-нд ХӨСҮТ болон Монгол Улс даяар сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 6 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9 хүний давтан шинжилгээ, Токио-Улаанбаатар онгоцоор ирсэн 182 хүний шинжилгээ, тандалтын шугамаар хяналтын шинжилгээ хйисэн 25 хүнээс коронавирус илрээгүй. Нийт 222 хүний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан. Өнөөдөр ХӨСҮТ-д 183 хүн байна. 2020 оны дөрөвдүгээр сарын 6-нд 65 хүн хяналт, тандалтын хугацаа нь дуусч, эмнэлгийн тусгаарлалтаас гарсан. Ингэснээр гэрийн буюу өрхийн хяналтад шилжин орлоо" гэв.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй