“Гранд Принц” компани нь “Жигүүр Гранд” группийн үйлчилгээний салбар компани бөгөөд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Ковид-19 цар тахлын голомтод өндөр ачаалалтай ажиллаж байгаа ЭМЯ-ны ажилтан албан хаагчдад Японы алдарт “Ажисен рамен” рестораны халуун хоол, уух зүйлээр өнгөрсөн Баасан гарагаас эхлэн үйлчилж байна. Энэхүү сэтгэлийн дэмжлэг нь Монголчууд бидний эрүүл мэндийн төлөө нойр хоолоо умартан ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдад урам өгөх, дархлааг нь дэмжих зорилготой юм.
Тэгвэл энэхүү дэмжлэг үргэлжилж “Гранд Принц” ХХК-ийн “Asian hot pot” “Гэгээ” караоке, “Ажисен Рамен” ресторануудын хамт олны зүгээс Гэгээнтэн цогцолборт байрлах өөрийн ресторандаа 3-р сарын 24-ний өдөр ХУД-ийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсийн ажилтан, албан хаагчдад өдрийн туршид халуун рамен, уух зүйлээр үнэ төлбөргүй үйлчиллээ. Хэдийгээр Ковид-19 цар тахлаас шалтгаалан улс орон, компани, ард иргэдийн эдийн засаг хумигдаж байгаа ч энэхүү сайн санааны дэмжлэгийг ижил төстэй үйл ажиллагаа эрхлэгчдийг түүчээлэн үлгэрлэж, санаачлан өрнүүлж байгаад ХУД-ийн тусгай хүчний байгууллагын ажилтан албан хаагчид талархаж байгаагаа илэрхийллээ.
“Ажисен рамен” рестораны хамт олны зүгээс Ковид-19 цар тахлын голомтод цаг наргүй өндөр ачаалалтай ажиллаж байгаа тусгай хүчний байгууллагуудын ажилтан, албан хаагчдад халуун сэтгэлээр хандан энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа явдалд талархаж байна. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт