Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөнийг зохицуулах шийдвэр гарлаа.Тухайлбал, Зарим уулзвар дээр гэрлэн дохиог өөрчлөх, ачааны машинуудын хөдөлгөөнийг зарим газарт хязгаарлах, Нарантуул, Хархорин зэрэг том худалдааны төвүүдийн орчмын замын хөдөлгөөнийг багасгах зорилгоор зарим ажлуудыг хийж байна. Том оврын автомашинуудыг өдрийн цагаар хийх хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа аж.
Мөн сургуулийн хүүхдийг тээвэрлэх автобусанд үзлэг шалгалт хийж байгаа бөгөөд Явган зорчигчийн хөдөлгөөн нэмэгдэхтэй холбогдуулан хайс, хашлагууд нэмж барихаар төлөвлөөд байгаагаа албаныхан мэдэгдлээ.
Түүнчлэн тээврийн хэрэгслийг ирэх наймдугаар сарын 25, 26-ны өдрүүдэд тэгш, сондгойгоор хязгаарлахаар болжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт