Албан бус эх сурвалж тус замыг "Жоби" худалдааны төвөөс нийгмийн хариуцлагын хүрээнд будаж тохижуулсан, ингэхдээ замын тэмдэг тэмдэглэгээ будах зориулалтын будаг ашигласан хэмээж байсан юм.
Тэгвэл урьд шөнийн бороонд тус замын будаг урсаж, арилжээ.
Энэ талаар буюу Гэрэлт гудамжны тохижилт, шинээр хийгдсэн ажил болон замын будаг хийсэн тохижилтын ажилтай холбоотойгоор өнөөдөр 11:00 цагт нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд албаныхан мэдээлэл хийжээ.
Гэрэлт гудамжны замыг будсан Жоби худалдааны төвийн Ерөнхий менежер Б.Чингис:
Тэрбээр "Бидний зүгээс нийгмийн хариуцлагаа ухамсарлан улсаас, нийслэлээс ямар ч зардал гаргахгүйгээр Гэрэлт гудамжны менежментийн баг, ЗЦА гээд холбогдох албаныханаас зөвшөөрөл авч замыг будах ажлаа эхлүүлсэн.
Ням гарагт зам хааж, будгийн ажил эхлээд Лхагва гарагийн орой зам нээсэн. Давхарлаж будах ёстой байсан хэдий ч амжаагүй. Ингээд гүйцэд хатаагүй, бүрэн бэхжилт өгөөгүй байсан будаг маань борооны улмаас ариллаа.
Бидний зүгээс иргэдийн тав тухыг алдагдуулсандаа албан ёсоор хүлцэл өчмөөр байна" гэлээ.
Гэрэлт гудамжны замыг шатрын хөлөгний хэлбэртэй будсан нь олон нийтийн сүлжээнд иргэдийн анхаарлыг татаж, хэлэлцүүлэг өрнүүлээд байгаа.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт