ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Замын ачааллыг бууруулахад олон нийтийн цагдаагийн ажилтан ажиллана

    Нийслэл хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ачааллыг бууруулах зорилгоор энэ долдугаар сараас эхлэн аравдугаар сарын 1-нийг хүртэл хотод олон нийтийн 28 цагдаа ажиллахаар боллоо.
    Сүүлийн жилүүдэд хотын хүн ам, тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдэж байгаа нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд бүрэн хяналт тавих боломжгүй байдлыг үүсгэж байна гэж үзэн НИТХ-аас хичээл, сургууль цуглах ачаалалтай үеийг жигдэртэл олон нийтийн цагдаа ажилуулахаар болж байна.
    Зам тээврийн осол, хэргийн гаралтаас учрах  хохирлын нөхцөл байдалд тээврийн хэрэгсэл болон жолоочийн тоо, хатуу хучилттай авто замын урт зайлшгүй нөлөөлдөг байна. Манай улсад 2010 онд 650 мянга орчим жолооч, 286 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан бол 2017 оны байдлаар жолоочийн тоо нэг сая 200 мянга орчим буюу 1,8 дахин, тээврийн хэрэгслийн тоо  3,1 дахин нэмэгджээ. Харин гэмт хэрэг, ослын тоо 2014 оноос эхлэн буурах төлөвтэй байна. Энэ оны эхний 6 сарын байдлаар нийслэлд гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 24,7 хувиар буурсан бол нас барсан хүний тоо өмнөх оноос 28,1 хувиар өсч, гэмтсэн хүний тоо 19 хувиар буурсан статистик мэдээ байна. Тэгвэл нийслэлд 555 замын цагдаагийн эрх бүхий ажилтан байгаа нь шаардлагатай орон тооноос 2,6 дахин бага буюу нэг алба хаагч 3 хүний ажил үүргийг гүйцэтгэж байна. Зөвхөн нийслэлд 1450 замын цагдаагийн алба хаагч ажиллах шаардлагатай байгааг холбогдох албаны хүмүүс хэлж байгааг НИТХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах тасгаас мэдээлж байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй