Үндэсний их баяр наадамтай холбоотой захууд амарч байна. Гэхдээ энэ сарын 16-аас зарим зах ажиллаж эхэлнэ.
- “Барс” 1, 2 худалдааны төвүүд энэ сарын 11-15-ны өдрийг дуустал амарч, 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
- “Хүчит шонхор” худалдааны төв 7 дугаар сарын 11-15-ныг дуустал амарч, энэ сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
- “Нарантуул” худалдааны төв 7 дугаар сарын 11–17-ыг дуустал амарч, энэ сарын 18-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
- “Хар хорин” худалдааны төв мөн сарын 11-16-ны өдрийг дуустал амарч, 17–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
- Дүнжиргарав, Шөнийн зах, Сандэй худалдааны төвүүд энэ сарын 17-ны өдрөөс эхлийн ердийн цагийн хувиараар ажиллах юм байна.