Орбит-Толгойтын уулзвараас Орбит-Баянголын уулзвар хүртэлх 1.7 км авто замын их засварын ажил үргэлжилж байна. Замын эхлэл буюу уулзвар хэсгээс 600 метр замын хөдөлгөөнийг 2018 оны долоодугаар сарын 3-ны өдрийн 23:00 цагаас эхлэн хааж, цементээр бэхжүүлсэн суурь болон асфальтобетон хучилтын ажил хийхээр болсон байна.
Замын хөдөлгөөнийг 2018 оны долоодугаар сарын 9-ний 23:00 цагт нээхээр төлөвлөснийг Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдэгдлээ.
“Тотал-Инж” ХХК Нийслэлийн авто замын хөгжлийн газрын захиалгаар замын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байгаа юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт