“Улаанбаатар марафон-2018” гүйлтийн тэмцээн маргааш 07:00-17:00 цагийн хооронд болно. Энэ үеэр
Иймд эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 39 чиглэлийн 350 тээврийн хэрэгслийн чиглэл, замналыг ч өөрчилнө.
17:00 ЦАГААС ХОЙШ ҮНДСЭН ЗАМНАЛААР ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ
Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замуудыг хаана. Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилж, 17:00 цагаас хойш үндсэн замналаар үйлчилгээ үзүүлнэ.
Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замаас зүүн 4 зам хүртэлх хэсгийн хөдөлгөөнийг мөн хаана. Иймд тухайн өдөр троллейбус үйлчилдэг Т:2 “5 шар – Ботаник”, Т:4 ” Ботаник-Вокзал”, Т:5 “3,4 хороолол-Офицеруудын ордон” чиглэлүүд зогсоно, үйлчлэхгүй.
Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 болон 11323176 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авах болно.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт