ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Гэрэлт гудамжийн хөдөлгөөнийг даваа гарагийн 06:00 цаг хүртэл хаана

    Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн Гэрэлт гудамж болгон тохижуулсан бөгөөд тус гэрэлт гудамжны энэ зуны нээлт өнөөдөр орой 20 цагаас болно.

    Нээлтийн арга хэмжээний үеэр DJ BTB, UB Drum бөмбөрийн хамтлаг, реппер Don Dior, реппер Thunder, Compass, Redline, Жазз хамтлаг, дуучин AM-C, Ата Боргужин, DJ Дөлгөөн, дуучин Aкo нар ая дуугаа өргөх бол "Авьяаслаг монголчууд" шоуны шилдэг оролцогчдын нэг "Мөнгөлөг хүн", битбокс болон гудамжны бүжиг сонирхогч залуус үзүүлбэрээ толилуулна.

    Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гэгээн хайр, үерхэл нөхөрлөлийг илэрхийлэх "LOVE" хөшөөг Гэрэлт гудамжинд байршуулсан бөгөөд орчин үеийн чиг хандлага, шинэлэг шийдэл загвараар бүтээгдсэн байна. "LOVE" бичиглэлтэй, зүрхэн хэлбэртэй, төмрөн хийцтэй, хайрын цоож зүүх чимэглэлийн хөшөө нь нь хотын гудамж талбайн өнгө төрхийг нэн ялангуяа шөнийн Улаанбаатар хотын өнгө үзэмжийг чимсэн бүтээлийн нэг болжээ.

    Монголын анхны автомашингүй шөнийн Гэрэлт гудамжинд олон сонирхолтой арга хэмжээнүүдийг болон урлаг соёлын үзвэрийг сонирхож амтат хоол зооглон, чөлөөт уран бүтээлчдийн болон үндэсний урчуудын бүтээлийг худалдан авах боломжтой.

    Гэрэлт гудамж долоо хоног бүрийн Баасан гарагийн 22:00 цагаас Даваа гарагийн 06:00 цаг хүртэл ажиллаж, энэ үеэр автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана.

    Эх сурвалж: Нийслэлийн Аялал жуулчлалын газар

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй