Сөүлийн гудамж буюу Циркийн хойд уулзвараас “Наран плаза” төв хүртэлх 440 метр автозамыг АВТОМАШИНГҮЙ, ШӨНИЙН ГЭРЭЛТ ГУДАМЖ болгосон.
2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл долоо хоног бүрийн Баасан гарагийн 20:00 цагаас Даваа гарагийн 04:00 цагийн хооронд тус авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг бүрэн хаахаар Хотын даргын захирамжаар шийдвэрлэсэн юм.
Иймд тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:29 “Сэлбэ амралт-МУБИС-Вокзал” чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулахаар боллоо.
Даваа гарагаас Баасан гарагийн 20:00 цагийн хооронд одоо мөрдөгдөж буй замналын дагуу, харин Баасан гарагийн 20:00 цагаас эхлэн Ням гарагийг дуустал зураглалын дагуу явуулахаар болжээ.
Эх сурвалж: Нийслэлийн тээврийн газар
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт