Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн хүрээнд Яармагийн гүүрийн хойд уулзвараас Ажилчны гудамж чиглэлийн 250м газарт барилга угсралтын ажил хийгдэнэ. Иймээс 2018 оны 05 сарын 09-ний 22:00 цагаас 2018 оны 09 сарын 03-ны 22:00 цаг хүртэл авто замын хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо.
Эрхэм авто зам хэрэглэгчид Та бүхэн чиглэлээ зөв сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн авто замын газраас мэдээллээ.
"Бараг 60 жилийн насжилттай. Яармаг, Сонсголон, Баянзүрхийн зэрэг хуучин гүүрүүдийг иж бүрнээр шинэчилж байна.
"Яармагийн гүүр Улаанбаатар хотын үзэмжид өнгө нэмэхээр гүүр болно. Дан гүүр биш, уулын арын замаас орж ирсэн давхар гүүр болно. Цаашаа гуравдугаар цахилгаан станцын уулзвар, хотын төв, Гурвалжингийн гүүр рүү явах туслах гүүрүүдтэй болно" гэж Хотын дарга хэлж байсан юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт