ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    HiTalk

    • 2014 оны 11 сарын 14
      Английн Лондон хотноо удахгүй болох Miss world тэмцээнд Монголоо төлөөлөн оролцох Т.Батцэцэгтэй уулзлаа. Тэрээр энэ сарын 18-нд Английг зорих юм.
    • 2014 оны 11 сарын 14
      Өнөөдөр чихрийн шижин өвчтэй тэмцэх дэлхийн нийтийн өдөр. Дэлхийд хамгийн түгээмэл болоод буй энэ өвчин Монголын хүн амын дунд газар авч байгаа нь нийгмийг эмзэглүүлсэн асуудал боллоо. Энэ нь буруу хооллолт, хөдөлгөөний хомсдол, хэт таргалалт, нийгмийн стресст өртөх, ходоод, элэг, цөс, нойр булчирхайн өвчлөл ихэссэнтэй холбоотой. УКТЭ-ийн дотоод шүүрлийн булчирхайн их эмч Д.Бодьцэцэгтэй чихрийн шижин өвчин болоод, жирэмсний үеийн чихрийн шижин өвчний талаар ярилцлаа.
    • 2014 оны 11 сарын 4
      Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр хөгжмийн цөөхүүл, том хэмжээний симфони бүтээл туурвидаг Монголын нэртэй хөгжмийн зохиолчдын нэг. Туурвисан бүтээлүүд нь хөгжмийн зохиолчдын дунд зохиогддог “Алтан намар” хөгжмийн наадмаас “Оны шилдэг хөгжмийн зохиолч”-ийн шагнал удаа дараа хүртсэн, мөн “Морин хуур” наадамд гурвантаа тэргүүлж, найман удаа аман хүзүүдсэн. Түүнийг “Орхон түшээ мөрөн”, “Үегүй цавьдар”, “Эрийн сайхан хийморь”, “Гунигийн дуу”, “Ээжээс ерөөл хүсэх дуу”, “Номин талст”-ын “Ээждээ өргөх дуу” зэрэг бүтээлээр нь хүмүүс андахгүй. Тэрбээр “Хязааргүй” моно операг туурвисан нь “Гэгээн муза-2010” наадамд шилдгийн шилдгээр шалгарч, Гранпри шагнал хүртсэн билээ.
    • 2014 оны 10 сарын 29
      Ж.Жамсран гуайн амьдрал олонд үлгэр дуурайл болохуйц уншиж барамгүй судар, уудалж дуусашгүй өв баялаг мэт санагдсан. Буурал хурандаагийн сонирхолтой амьдралаар түр боловч зочилж, амьдралд урам зориг, эрч хүч хайрласан яриаг олонд хүргэлээ. Тэрбээр өдөр бүр хүмүүстэй уулзаж, элгийг эмчилж, илааршуулах тухай ярилцаж суудаг. Энэ хүнийг мэдэхгүй хүн монголд ховор. Харин эрүүл амьдрахын төлөө тэмцэж олсон амжилтыг нь бид дуурайж чаддаггүй нь харамсалтай. Түүний сүүлийн 30 жилийн амьдрал элэг эмчилж болдог, эдгэрч сайжирдгийг харуулсан.
    • 2014 оны 10 сарын 23
      Хүн өвчинтэйгээ тэмцэхдээ шинжлэх ухааны эмнэлэг, дорно дахины болоод, монголын уламжлалт анагаах ухаан аль алийг нь хэрэглэж байж амжилт олох болов уу хэмээн мөхөс би бээр бодож байна. Ямар ч хүн үхэхийг хүсдэггүй тул өөрт буй бүх бололцоогоо дайчлан “эрлэгийн элч”-тэй үзээд алдах хэрэгтэйг 100 насны өндөрлөг өөд алхаж яваа Ж.Жамсран гуайн эмчилгээний олон жилийн туршлага харуулж байна.
    • 2014 оны 10 сарын 18
      Сэтгэлийн их хат, өөрийн биеийн хүч энерги, төрсөн нутгийнхаа байгалийн хишигт шүтэн биширч, зөв харьцан, эдгэшгүй хэмээн оношлогдож байсан Ж. Жамсран гуай элэгний аюулт хүнд өвчнөө эдгээж, өдгөө энх тунх амьдарч байна. Олонд “Элэгний Жамсран” хэмээн домог мэт яригддаг тэрбээр 90 насны босгоор хэдийнэ алхаж, 100 руу дөхөж яваа. Түүний өөрийгөө эмчилж эдгэрүүлсэн эмчилгээний арга энгийн хэрнээ өвөрмөц, бас сонирхолтой. Ж.Жамсран гуай хэдийгээр анагаах ухааны боловсрол эзэмшээгүй ч үзэж харсан, биеэр туулж хуримтлуулсан эмчилгээний туршлага ихтэй. Тэрбээр өөрийн зориг тэвчээр, амьдралын ухаанаар эрүүл мэндээ элэгний хүнд өвчнөөс аварч чадсан нь хүмүүст одоо ч гайхал төрүүлдэг.
    • 2014 оны 10 сарын 10
      Монголын боксчид 1974 оноос хойш Азийн наадамд аварга болж, алтан медаль хүртэж амжаагүй байв. Тиймээс тэд авч үзээгүй медалиа хүртэх зорилго өвөртлөөд Инчёныг зорьсон. Шагналын тавцанд зогсох зам тэдэнд тийм ч дардан байсангүй. Тийм хүнд үед наадмын шүүгчдийн шударга бус шүүлтээс сэтгэл гонсгор үлдсэн нөхдийнхөө ганц найдвар нь ОУХМ Д.Отгондалай болж байлаа. Тэрбээр хэцүү бүхнийг сэтгэлийн хатаар даван туулж, Инчёны тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. “Надад ялагдах эрх байхгүй” хэмээн өөртөө хэлсэн үг нь түүнд ялалт авчирсан. Тэр амжилт Монголчуудын олон жил хүлээсэн хүсэл мөрөөдөл байв.
    • 2014 оны 10 сарын 8
      Монгол Улсын гавьяат эмч, академич, анагаах ухааны доктор, профессор М.Шагдарсүрэн эмчийн нэрнийх нь өмнө эцгийнх нь нэрийн адил ”Элэгний” хэмээх нэгэн тодотгол байнга явдаг. Элэгний аюулт өвчинд өртсөн олон хүн аврал эрж түүнийг зорих нь их. Хүний их эмчээр 30 гаруй жил ажилласан түүнд эрүүл мэндийн салбарт хийгээгүй, судлаагүй ажил ховор. авгүй ажлынхаа хажуугаар ард түмнээ эрүүл амьдруулахын төлөө сэтгэлээ багагүй чилээж, мэргэжлийн ном нэлээдийг орчуулан хэвлүүлсэн. Түүний ном олон уншигчид мэдлэг өгч, аюулт өвчнөөс амийг нь аварсан гэхэд хилсдэхгүй.
    • 2014 оны 10 сарын 3
      Монголд нэг айлын хүүхдүүд бөх, сур, мориор улсын алдар, цолд хүрсэн нь ховор. Харин C.Дамиран гуайх анхных нь. Улсын мэргэн Д.Норжмаа өнгөрсөн жил БНСУ-д болсон Дэлхийн уламжлалт харвааны фестивальд эх орноо төлөөлөн оролцож, 54 оноогоор уламжлалт харвааны дэлхийн дээд амжилт тогтоосон билээ. Өдгөө тэрбээр Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо,“Жем интернэшнл” ХХК-ийн харваач. Увс аймаг цөөн харваачтай. Мэргэн бүсгүй нутгаасаа төрсөн улсын цолтой ганц харваач нь.
    • 2014 оны 9 сарын 30
      Идэрийн Урангоо хэмээх бүсгүй загварын ертөнцөд цахиур хагалж эхэллээ. Түүний нэр одоогоор шинэхэн сонсогдож байгаа ч урласан бүтээлүүд нь дэлхийд Монголыг таниулуулсан гэхээр бахармаар. Тэрбээр одоо дэлхийн загварын ертөнцөд өөрийн өнгө төрхийг тодорхойлж яваа.
    • 2014 оны 9 сарын 25
      Монгол Улсын гавьяат эмч ”Бөөрний” гэх Б.Төмөрбаатартай ярилцлаа
    • 2014 оны 9 сарын 9
      Монголд принтерийн хорны үйлдвэр байгуулагджээ. Тэд ойрын 3 жилд зах зээлийн 70 хувийг хангаж 4,8 тэрбум төгрөгийг Монголдоо үлдээх зорилготой ажилллаж байна
    • 2014 оны 9 сарын 9
      “Kалифорниа жем” клубийн тамирчин, Улаанбаатар хот, Улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Г.Гансаруулын өөрийгөө ялж амжилтад хүрсэн нууц их энгийн боловч сонирхолтой. 104 кг жингээ 53 болгон хасч сонирхогчоос тамирчин болсон тэрээр Макаод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, шилдэг таван тамирчны нэгээр шалгарсан билээ
    • 2014 оны 9 сарын 5
      Тэрээр ОХУ-д болсон “Байкал мотор шоу” тэмцээний “Auto tuning” ангилалд түрүүлж гранпри хүртлээ.

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй