ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    HiTalk

    • 2015 оны 7 сарын 3
      Хүүхэд харах үйлчилгээнд төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг жил бүр улсын төсөвт тусгана. Ерөнхийлөгч бяцхан иргэдийнхээ асуудлыг шийдвэрлэлээ
    • 2015 оны 7 сарын 1
      Монголын утга зохиолын хувьд ”Амьсгалж байна уу, тэгвэл амьдарч байгаад тооц” гэдэг шиг л хар зөнгөөрөө явж байна. Олон авьяаслаг зохиолчид одоо ид бүтээх насандаа явна.
    • 2015 оны 5 сарын 1
      Тэдний зөрчилдөөн бүр газар авч Ерөнхийлөгч Салва Кийрийг дэмжигч “динка”, Дэд Ерөнхийлөгч Рэйк Мачарыг дэмжигч “нуэр” ястны хоорондох зэвсэгт мөргөлдөөн болсон байдаг юм.
    • 2015 оны 4 сарын 24
      Хүүхдийг хоолонд оруулахдаа сүүний бүтэцтэй адил ойролцоо хоолноос эхлэн оруулна. Эхлээд шингэн хоол, хагас шингэн, зутан гэх мэт үе шаттайгаар хооллоно.
    • 2015 оны 4 сарын 20
      Хэрвээ би эмнэлэгт үзүүлээгүй дахиад хугацаа алдсан бол мэдрэлийн судсаа дарсаар байгаад суумгай хүртэл болох аюултай байсан.
    • 2015 оны 3 сарын 9
      Азийн загварын ертөнцөд Ариунаа Сүри хэмээх монгол бүсгүй өөрийн өнгө төрхийг тодорхойлж яваа. ХБНГУ-ын Бремен хотын урлагийн их сургуульд суралцаж, загвар зохион бүтээгч мэргэжил эзэмшсэн тэрбээр 2013 онд дэлхийн 50 гаруй орны дизайнертай мөр зэрэгцэн “Mercedes benz fashion week Tokyo” шоуд оролцож, өөрийн брэндийг танилцуулсан. Мөн тэр жилийнхээ зун Монголдоо “SS2014 international festival” буюу усан дээрх загварын шоуг амжилттай зохион байгуулсан билээ. Энэ амжилт нь түүнд 2014 оны Токиогийн загварын долоо хоногт дахин оролцох урам өгсөн гэдэг.
    • 2015 оны 3 сарын 2
      ЭМШУИС-ийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхмийн ахлах багш, “Интермед” эмнэлгийн дотрын их эмч, АУ-ны доктор Ц.Сарантуяатай ходоод өвчин хэрхэн үүсэж, хүндэрдэг, үүнээс яаж сэргийлж болох талаар ярилцлаа.
    • 2015 оны 2 сарын 16
      Хүн өөрийн ажил мэргэжил, хөдөлгөөний идэвх, нас, хүйс, эрүүл мэндийн байдалдаа тохируулан хоол, хүнсээр хоногт авах нийт илчлэгийн хэрэгцээгээ тооцон хянах шаардлагатай. Өөрийн хэрэгцээнээс илүү их хэмжээтэй илчлэг бүхий хоол, хүнс хэрэглэх нь илүүдэл жин, таргалалтад хүргэх бөгөөд улмаар чихрийн шижин, зүрх судасны өвчин, хавдраар өвчлөх эрсдэлтэй. Хоногт хоол хүнсээр авах нийт илчлэгийг зургаан хэсэгт хуваавал, түүний нэг дэхь хэсэг нь уураг, хоёр дах хэсэг нь өөх тос, гурав дах хэсгийг нүүрс уснаас авч байвал таны хоногт хэрэглэх хоол, хүнс зохистой харьцаатай байна гэж үзэж болно. Иймд төрөл бүрийн хоол, хүнсийг хооронд нь зөв зохицуулан, хослуулж хэрэглэх шаардлагатай юм. Ингээд АУ-ын доктор, АШУҮИС-ийн элэг, хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхимийн багш, клиникийн профессор, АШУҮИС-д Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Д.Даваадоржтой зөв, зохистой хооллолтын тухай ярилцлаа.
    • 2015 оны 2 сарын 12
      -Аливаа нэгэн газрын байрлал хүний амьдрал ахуйтай маш нарийн уялдаатай. Тиймээс “Хүний баян, үгээгүй, дордос, нас урт, нас охор байх, мэргэн, мунхаг, өлзийтэй, харгис байх цөм газрын гайхамшгаар болмуй” хэмээн өгүүлсэн байдаг. Газрыг таван махбодь хийгээд 12 жил, дөрвөн зүг, найман зовхис, найман хөлөлтэй нь нягтлан шинжинэ. Өндөр уул их байвал өчүүхэн уул нь чухаг болчихдог. Ихэнх уул намхан байвал өндөр уулыг эрхэм болгож шинждэг. Эртний ном сударт заан мэт уулны хавирга дээр нь, арслан мэт уулын мөрөн дээр нь, гахай мэт уулын хоншоор дээр нь, морин мэт уулын хөлд нь, хасаг мэт уулын хүрдэн дээр нь, хөрөө мэт уулын хошуун дээр нь, ойл мэт уулын гэдсэн дээр нь, шувуу мэт уулын далавчин дээр нь могой мэт уулын сүүлэн дээр нь, хөшиг мэт уулын төв дунд нь сайн байна гэх мэтчилэн янз бүрийн хэлбэрээр шинждэг.
    • 2015 оны 2 сарын 7
      Эгэлийн ёсонд эр, эм хоёр үйлийн үрээр бие биедээ сэтгэл татагдах ёсны үндэс нь хайр сэтгэл. Хорвоод эрийг хүсэхгүй эм, эмийг хүсэхгүй эр гэж байдаггүй. Хоёулангийнх нь сэтгэлд нэг нэгнээ хүсэх бодол угаас байж байдаг. Энэ жам ёсны харилцаан дээр амьдрал, гэр бүл, нийгэм бүрэлдэн хөгжихийн үндэс болдог. Эр, эм хослон амьдардаг нь хорвоогийн жам. Энэ хоёрын хамгийн их хурдаг зүйл бол хүсэх. Нэг ёсондоо нэгдэн нийлэх, өсөн үржих гэсэн хүсэл тэмүүлэл. Тэгээд ч эрийн нүдэн дэх эмэгтэйн дүр, эмэгтэйн нүдэн дэх эрэгтэйн дүрээс илүү сайхан зүйл байхгүй.
    • 2015 оны 2 сарын 4
      Хорвоод эрдэнэт хүний биеийг олж мэндэлдэг нь буянаар олж төрдөг гайхамшигтай төрөл ажээ. Ертөнцөд орших юм бүхэн учиртай. Хүний амьдрал, хувь заяа, тавилан төөрөг тайлагдашгүй оньсого мэт боловч үүнийг төрсөн өдөр, он сар, од гариг, эрхэс, дуудах нэрээс нь шинжлэн судалж, толь мэт тодорхой тайлан уншдаг байна.
    • 2015 оны 1 сарын 24
      Бодибилдинг, фитнессийн ДАШТ Энэтхэгийн Мумбай хотод зохиогдоход эрэгтэйчүүдийн 85 кг-ийн жинд мистер 40-49 насны ангилалд Ж.Нурлан түрүүлэн дэлхийн аварга болсон баяртай мэдээ Монголчуудын магнайг тэнийлгэсэн билээ. Тэрбээр 1991 оноос энэ спортоор хичээллэн, 2004, 2005, 2006, 2012 оны УАШТ-ий үнэмлэхүй аварга “Монголын мистер”, ААШТ-ээс 2012 онд V байр, 2013-2014 оны хошой хүрэл медаль хүртсэн амжилттай. Монгол Улсын анхны бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга болсон түүний хүсэл мөрөөдөл 24 жилийн дараа ийн биеллээ олсон нь энэ. Одоогоор Монголын бодибилдингийн тэмцээнд дөрвөн удаа түрүүлсэн түүн шиг тамирчин алга.
    • 2015 оны 1 сарын 16
      Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн харшлын зөвлөх эмч, АУ-ны доктор, дэд профессор, ЭМШУИС-ийн АУ-ы сургуулийн хүүхдийн анагаахын тэнхимийн багш, “Астма” эмнэлгийн захирал, дэд профессор Н.Раднаахандтай хүүхэд багачуудын дунд газар аваад буй астма, харшил, ханиадын талаар ярилцлаа. Түүний зөвлөгөөг уншсанаар хүүхдэд тань ямар шалтгаан нь илүү нөлөөлж байгааг олж мэдэн, хооллолт, хувцаслалт, асаргааг зөв тохируулан өвчнийг нь сэдрээхгүй байхад тус дэм болно гэдэгт итгэж байна. Тэрбээр Герман улсад харшлын эмчийн мэргэжил эзэмшиж, улмаар Австри, Герман, Болгар, ОХУ-д мэргэжил дээшлүүлсэн туршлагатай эмч.
    • 2015 оны 1 сарын 2
      Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтаж “Бриллианд” клубээс өнгөрсөн сарын 3-нд “Тэргэнцэртэй гоо бүсгүй” шалгаруулах тэмцээн Монголд анх удаа зохион байгуулсан.Тэмцээнд тэргэнцэртэй үе тэнгийнхээ олон бүсгүйчүүдийн төлөөлөл болж 15 гоо бүсгүй оролцож авьяас, ухаан, гоо сайхнаараа өрсөлдсөн. Тэдний дундаас Д.Цолмон хэмээх бүсгүй түрүүлж,“Тэргэнцэртэй гоо бүсгүй”-н титэм хүртсэн билээ.
    • 2014 оны 12 сарын 26
      Өвлийн улирал хүйтэн ч хүүхдүүд цас, мөсөн дээр цана, тэшүүрээр гулгахыг хүсдэг бол томчууд шинэ оноо баяр хөөртэй угтаж авахаар хоног тоолон хүлээдэг. Шинэ жилийн баяр ойртсон өдрүүдэд нийслэлд баярын уур амьсгал хэдийнэ оржээ. Хаа сайгүй гацуур мод засаж, өнгө өнгийн гэрэл анивчих нь цаанаа л нэг сэтгэл догдлуулна.Мөсөн хотхон энд тэндгүй сүндэрлэж, их хотыг чимэн хол ойроос ирсэн олны нүдийг хужирлаж буй. Дүрслэх урлагийн нэгэн төрөл болох мөсөн сийлбэр урлагийн дахин давтагдашгүй бүтээл болон амилах нь гайхамшигтай.Бяцхан жаалуудын сонирхож үздэг үлгэрийн баатрууд, наадаж тоглодог дөрвөн бэрх шагай, идэх дуртай амтат бялуу, өвөг дээдсийн минь уламжилж үлдээсэн өв соёл, нүүдлийн ахуй, амьдралыг харуулсан өргөө цагаан гэр гээд сэтгэл баясгасан олон зүйлтэйгээр Монголчууд 2015 оныг угтах нь.
    • 2014 оны 12 сарын 19
      Сүүлийн жилүүдэд үе мөчний өвчин ихсэх хандлагатай болж байгаа нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлуудын нэг боллоо. УКТЭ-ийн зүрх судас, үе судлалын клиникт сүүлийн 10 жил хэвтэн эмчлүүлэгсдийн материалыг ашиглан, өвчлөлийн бүтцэд судалгаа хийхэд холбогч эд үе мөчний өвчлөл нь нэлээд өсөх хандлагатай гарсан байна. Үе мөчний өвчнөөр хөдөлмөрийн чадвараа алдан, тахир дутуу болох тохиолдол залуусын дунд ихэсчээ.
    • 2014 оны 12 сарын 15
      Ж.Билгүүн 25 жилийн түүхтэй шоу бизнес, энтертэйнментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Avex компанид ажилладаг. Японы Беппү Их сургуульд суралцаж байхдаа тэдний хийсэн Чингис хаан кинонд продюсерийн туслах болон орчуулагчаар ажиллаж байсан. Тэрбээр хүүхэд байхдаа “Еэ эе шар Буд аа”, “Төрийн сүлд өршөө” зэрэг кинонд гол болон туслах дүрд тоглож байв. Түүний аав Монголын үргэлжилсэн үг, жүжиг, киноны нэрт зохиолч Сорогдогийн Жаргалсайхан агсан билээ. Өдгөө тэрбээр Avex компанид зургаа дахь жилдээ ажиллаж буй. Хийсэн бүтээсэн зүйлтэй эгэл жирийн хэрнээ авьяаслаг, сэргэлэн залуу зочноор уригдаж, манай сайтын хойморт мориллоо.
    • 2014 оны 12 сарын 6
      Автомашин, мотоциклийн олимп буюу 36 дахь удаагийн “Дакар ралли”-д Монголоос энэ жил анх удаа автомашины төрөлд ОУХМ Н.Лхамаа багийнхантайгаа дэлхийн олон орны тамирчидтай хурд, авхаалж самбаагаа сорих гэж байгаа. Мотоциклийн төрөлд уралддаг байсан Монгол тамирчдын хувьд энэ тэмцээнд автомашинтай уралдана гэдэг мөрөөдөл мэт санагддаг байсан цаг саяхан. Тэгвэл Монгол тамирчдын хүсэл, зорилго Унгарын “Uniga Sandlander” багийн ахлагч Шондар Себястьяны тусламжтайгаар мөдхөн биелэх нь ээ.
    • 2014 оны 11 сарын 29
      Хавдар Судлалын Үндэсний Төвийн эмэгтэйчүүдийн хавдар судлаач, анагаах ухааны доктор, профессор М.Ариунболдыг “Эрүүл мэнд” буланд урьж, эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог умайн хүзүүний хавдар өвчин, хавдрын өвчлөлийг багасгахад эрүүл мэндийн салбарт дорвитой ахиц гарахгүй байгаа шалтгаан, мөн энэ өвчнөөс охид бүсгүйчүүд хэрхэн сэргийлж, эрүүл явах талаар ярилцлаа.
    • 2014 оны 11 сарын 26
      Нүүрсний талаарх нэгэн сонирхолтой судалгааг “Монголын геологич” сэтгүүлээс олж үзсэндээ ихэд олзуурхан, судалгааг хийсэн эрдэмтэнтэй уулзаж хөөрөлдөхсөн гэж бодож явсаар МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Геологи, геофизикийн тэнхимийн багш, дэд профессор, доктор Б.Эрдэнэцогттой саяхан уулзаж ярилцлаа.

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй